Иргэдээ авахаар орон нутгийн автобусууд иржээ

Өнөөдрөөс эхлээд УБ хотод гацсан орон нутгийн иргэдийг нутаг оронд нь хүргэж тээвэрлэх ажил эхэлнэ. Өдөрт дунджаар 9000 орчим иргэн гэсэн тооцоогоор 10 хоногийн турш тээвэрлэхээр төлөвлөж байгаа аж.

Орон нутгийн иргэдээ авахаар аймаг сумдынх нь автобусууд ирчихсэн байгаа бөгөөд өчигдөр 300 орчим жолоочийг нэгдсэн байдлаар шинжилгээнд хамруулсан байна.

Улмаар тусгай үүргийн тээвэрлэлт хийгдэх автобуудлын гадна талбай зогсоолыг халдвар хамгааллын дэглэмийн хүрээнд тусгаарлах зурвас үүсгэн, ариутгал халдваргүйжүүлэлтийг хийн бэлэн болгожээ.

No description available.
Орчуулах »