163 удаагийн сургалтанд 7205 ажилчид хамрагдлаа

0
144

“Зорчигч тээврийн нэгтгэл”-ийн“Нарны зам” сургалтын төв нь 2017 онднийт 59 ажил төлөвлөж 88.1%  -ийн биелэлттэй  байна. Эхний 3 улирлын байдлаар 163 удаагийн сургалт зохион байгуулж 7205 захиргааны болон инженер техникийн ажилтан албан хаагч, жолооч шалгагч нар  хамрагдсан.  Хууль эрх зүйн  болон замын хөдөлгөөний дүрэм, нийтийн тээврийн стандартын мэдлэгийг олгох чиглэлээр мэргэжлийн  байгууллага, их дээд сургуулиудтай хамтран тусгай батлагдсан хөтөлбөрийн дагуу  88 удаагийн сургалт зохион байгуулж  5447 ажилтан албан хаагч хамрагдсан байна.

Мөн Нийслэлийн нийтийн тээврийн газраас зохион байгуулсан “Ажлын хариуцлага” , “Менежерийн харилцаа, ёс зүй” сургалтанд нийт 42 ажилтан, том оврын аж ахуй нэгжүүдын ХАБЭА ажилтан жолооч нарт Германы мэргэжилтэн Кем Лейн багш  “Аюулгүй жолоодлого, Хурд, Аюулгүй байдал “ , “Анхан шатны тусламж ,“гүйцэж түрүүлэх, Маневр хийх”, “Нойрмоглох, ядрах, онц байдал” сэдвүүдээр  зохион байгуулсан 1 өдрийн сургалтанд “Зорчигч тээврийн нэгтгэл”-ийн  9 ажилтан хамрагдлаа.

 

 

 

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!