Хотын даргын багт хэн хэн багтав

НИТХ-ын тэргүүлэгчид хуралдаанаараа хотын даргын зургаан орлогчийн асуудлаар зөвшилцжээ. Ингээд 

Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан Нийслэлийн Засаг даргын орлогчоор Ж.Батбаясгалан

Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан Нийслэлийн Засаг даргын орлогчоор Ш.Анхмаа

Инноваци технологийн хөгжил хариуцсан Төслийн удирдагчаар О.Халиунбат

Агаар орчны бохирдол хариуцсан төслийн удирдагчаар Д.Мөнхжаргал

Зам тээврийн асуудал хариуцсан төслийн удирдагчаар О.Мөнгөншагай

Хот байгуулалтын асуудал хариуцсан Төслийн удирдагчаар Б.Отгонсүх нарыг НИТХ-ын дарга Р.Дагватай зөвшилцөхөөр хотын мэр С.Амарсайхан бичиг явуулжээ.

Дашрамд, Засгийн газраас Хотын даргыг хоёр орлогчтой байх болон хотын зарим бүтцэд өөрчлөлт оруулах, зарим агентлагийг нэгтгэх, шинээр байгуулах шийдвэр гаргасан билээ. Тодруулбал, Улаанбаатар хотын захирагч Хөгжлийн бодлого, Хүний хөгжил, нийгмийн бодлого хариуцсан хоёр орлогч, төслийн менежер нэрээр дөрөв нийт зургаан орлогчтой байхаар бүтцээ батлуулсан юм.

Хотын даргын зургаан орлогчид ийм хүмүүсийг томилуулна
Хотын даргын зургаан орлогчид ийм хүмүүсийг томилуулна

Эх сурвалж: Erennews.mn


Notice: Undefined variable: fields in /home/tuvmn1/niigmiintoli.mn/wp-content/themes/Newspaper/includes/wp_booster/comments.php on line 64

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!