Парист дэлбэрэлт болжээ

Францын нийслэл Парис хотын 19 дүгээр тойрогт байрладаг олон давхар орон сууцны ойролцоо гал гарч, дараа нь дэлбэрэлт болсон тухай AFP агентлаг мэдээллээ. Дэлбэрэлт болсон газарт Парисын онцгой байдлын алба хаагчид ажиллаж байгаа аж.

AFP агентлагийн мэдээлж буйгаар, гал орон сууцны хэд хэдэн давхрыг хамарсан бөгөөд одоогоор амиа алдсан, гэмтэж, бэртсэн иргэдийн мэдээлэл хараахан тодорхойгүй байгаа гэлээ.


Notice: Undefined variable: fields in /home/tuvmn1/niigmiintoli.mn/wp-content/themes/Newspaper/includes/wp_booster/comments.php on line 64

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!