“Game of thrones” дэлэгцнээ гарахад бэлэн болжээ


“Хаадын тоглоом” цуврал киноны нэгээс наймдугаар бүлэгт тоглосон бүх жүжигчид Нью-Йорк хотын “Radio City Music Hall” театрт цуглажээ. Учир нь тэд эцсийн буюу наймдугаар цувралыг нээх улаан хивсний ёслолд оролцсон байна.

Эцсийн цувралын зураг авалт 2017 оны 10 дугаар сард эхэлснээс хойш цувралын үйл явдлын талаарх мэдээллийг нууцалсаар ирсэн бөгөөд зөвхөн жүжигчдийн зургийг л олон нийтэд дэлгэж байсан билээ. Цувралын эхний зургаан бүлэг тус бүр 10 ангитай байсан бол долдугаар бүлэг 7 ангитай байсан юм. Харин эцсийн цувралын хувьд 6 ангитай байж магадгүй хэмээн таамаглаж байна.

Наймдугаар цуврал дөрөвдүгээр сарын 14-нөөс эхлэн үзэгчдийн хүртээл болох юм. 13 настайгаасаа эхлэн уг цувралд Аря Старкийн дүрийг бүтээсэн Мэйси Уиллиамс өдгөө 21 нас хүрчээ. Тэрбээр хэлэхдээ, Умард Ирландын маш хүйтэн цаг агаарт гадаа зураг авалтад оролцож байсан үеийг хэзээ ч мартахгүй гэжээ.

Дэлхийн кино наадмуудын шилдэг шагналыг удаа дараа хүртсэн энэхүү кинонд Вестеросын хаант улсын талаар өгүүлдэг бөгөөд АНУ-ын 30 сая гаруй үзэгчдийн сонирхлыг татсанаар “HBO” сувгийн хамгийн шилдэг бүтээлээр тодорсон билээ.

Зохиолч Жорж Р.Р.Мартины “Гал мөсний дуун” зохиолоос сэдэвлэсэн энэхүү цуврал киноны эцсийн бүлэгт төмөр сэнтийн төлөөх агуу тулааны талаар өгүүлэхээс гадна үхэшгүй мөнхийн Шөнийн хаанаар удирдуулсан Цагаан үхдлүүдийн зомби арми хүн төрөлхтөнд аюул занал учруулахаар өмнө зүгээс ирж буйг харуулах ажээ.

Холбоотой Зураг

Notice: Undefined variable: fields in /home/tuvmn1/niigmiintoli.mn/wp-content/themes/Newspaper/includes/wp_booster/comments.php on line 64

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!