ХНХ-ын сайд Д.Сарангэрэл огцрох хүсэлтээ гаргажээ

2022-09-27
1 min read

ХНХ-ын сайд Д.Сарангэрэл “Халамжаас-Хөдөлмөрт” хэлэлцүүлгийн үеэр ядуурлын түвшнээс доогуур айл өрхийг улны айл гэр хэмээн нэрлэсэн нь иргэдийн дургүйцлыг төрүүлээд байгаа. Тэгвэл Өнөөдөр ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр, “Өчигдөр зохион байгуулсан “Халамжаас хөдөлмөрт” хэлэлцүүлгийн үеэр ХНХ-ны сайд Д.Сарангэрэлийн мэдээлэл дундаа гаргасан алдааг Монголын ард түмэн шүүмжиллээ. Засгийн газрын гишүүний хувьд ард иргэддээ бухимдал үүсгэсэнд хүлцэл өчиж байна. Д.Сарангэрэл Засгийн газрын гишүүний хувьд Үндсэн хууль зөрчсөн учир Ерөнхий сайд түүнийг үүрэгт ажлаас нь огцруулах шийдвэр гаргалаа” гэв.

Мөн Д.Сарангэрэл нь хариуцлагагүй, ёс зүйгүй мэдэгдэл хийж, ёс зүйн алдаа гаргаснаа ухамсарлаж, өөрийн хүсэлтээр огцрох хүсэлтээ гаргасан гэдгийг хэллээ.

Орчуулах »