Хаврын чуулганыг өнөөдөр нээнэ

УИХ-ын хаврын чуулган өнөөдөр 10.00 цагт нээлтээ хийснээр эхэлнэ.                                                                                           

Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд 11 цагт эхлэх бол Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимд болно.

Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 13.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд хуралдах бөгөөд “Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ирүүлсэн Монгол Улсын ерөнхий прокурорыг томилох саналыг зөвшилцөх тухай асуудал”-ыг хэлэлцэх юм. Харин чуулганы нэгдсэн хуралдаан 15:00 цагт эхлэх ажээ. Нэгдсэн хуралдаанаар мөн “Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ирүүлсэн Монгол Улсын ерөнхий прокурорыг томилох саналыг зөвшилцөх тухай асуудал”-ыг хэлэлцэх юм байна.


Notice: Undefined variable: fields in /home/tuvmn1/niigmiintoli.mn/wp-content/themes/Newspaper/includes/wp_booster/comments.php on line 64

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!