“Боинг 737 Макс 8” онгоцны сүйрэлд шувуу нөлөөлсөн байж болзошгүй гэв

Этиопын агаарын тээврийн компанийн “Боинг 737 Макс 8” загварын онгоц өнгөрөгч гуравдугаар сарын 10-нд шувуу, эсвэл хөндлөнгийн объекттой мөргөлдсөнөөс болж сүйрсэн  гэж хоёр эх сурвалжийн мэдээлэлд үндэслэн “Эй-Би-Си” теле суваг мэдээлсэн байна

Энэ мэдээллээс үзэхэд мөргөлдөөний улмаас онгоцны агаарын хөндлөн урсгал, далавчны өнцгийг тодорхойлдог хэрэгсэл болох дайралтын өнцгийг мэдрэгч гэмтсэн аж. Үүний улмаас онгоцонд түлхэлтийн хүч огцом унах систем идэвхжиж, онгоц унасан гэжээ.

“Уолл Стрит Жоурнал” сониноос өмнө нь Этиопын “Боинг 737 Макс 8” загварын онгоцны “Эм-Си-Эй-Эс” буюу “Маневр гүйцэтгэх үзүүлэлтүүдийг сайжруулах систем” нь гацсаны улмаас сүйрсэн гэсэн шинжээчдийн урьдчилсан дүгнэлтийг танилцуулсан билээ. Энэ систем нь онгоцны түлхэлтийн хүч огцом унахаас нэмэлтээр хамгаалдаг юм байна.


Notice: Undefined variable: fields in /home/tuvmn1/niigmiintoli.mn/wp-content/themes/Newspaper/includes/wp_booster/comments.php on line 64

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!