“БУЯНТ-УХАА 2“ хороолол ирэх зургадугаар сард АШИГЛАЛТАД ОРНО

“Буянт-Ухаа 2” хорооллын 972 айлын орон сууцыг ирэх зургадугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Энэ хүрээнд гуравдугаар сарын 1-нээс барилгын дулаанаа авч, дотоод заслын ажил эхэлжээ.

Тодруулбал, тус хотхоны зарим блокийг өнгөрсөн 2018 оны арваннэгдүгээр сард ашиглалтад оруулахаар төлөвлөсөн ч санхүүжилтээс шалтгаалж хойшилсон юм. Тэгвэл Төрийн орон сууц корпорациас орон сууцанд хамрагдах иргэд заавал өөрийн биеэр очиж бүртгүүлдэг байсан өмнөх журмыг хүчингүй болгуулсан байна. Ингэснээр шинэ журмаар цахимаар бүртгэж, улмаар шалгуурын дагуу эрэмбээр тогтоох юм.

Орон сууцны блокийг бүрэн ашиглалтад орсны дараа улсын комисс хүлээж авч, Засгийн газрын хуралдаан болон Хөгжлийн банкны хурлын шийдвэрээр уг хорооллын 972 айлын орон сууцыг “Түрээсийн орон сууц” хөтөлбөрт шилжүүлэх эсвэл худалдан борлуулах асуудлыг шийдэх юм байна. Үүний дараа иргэдийг бүртгэж холбогдох журмууд нь батлагдах аж.


Notice: Undefined variable: fields in /home/tuvmn1/niigmiintoli.mn/wp-content/themes/Newspaper/includes/wp_booster/comments.php on line 64

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!