Токиогийн олимпын бэлтгэл ажлын төсвийг 2 тэрбум орчим ам.доллароор нэмэгдүүлнэ

2020-11-30
1 min read

Цар тахлын улмаас Токиогийн олимпын наадам нэг жилээр хойшлогдож, 2021 онд зохион байгуулагдахаар болсон. Тэгвэл тус наадмыг зохион байгуулах хороо тэмцээний бэлтгэл хийгээд зохион байгуулахтай холбоотой зардлуудад нэмж 2 тэрбум орчим ам.долларыг гаргахаар болжээ.

Нэмэлт зардлыг түрээслэгч, хөлсний ажилтнуудтай байгуулсан гэрээний дагуу нөхөн төлбөр олгох, онгоцны тасалбар худалдан авсан мөнгөө авахыг хүссэн хүмүүст буцаан олголт хийхэд зориулах юм байна.

Орчуулах »