ГИШҮҮД БОЛООД СЭТГҮҮЛЧДЭД ҮЗҮҮЛСЭН БИЧЛЭГ ӨӨР, ӨӨР БАЙСАН УУ?

-ХЭН НЭГНИЙ АЙМШИГТАЙГААР НАЙРУУЛСАН “КИНО”-НЫ ТРЕЙЛЕР БАЙСАН ЮМ БИШ БАЙГАА-

Сэтгүүлчид хууртагдав уу, эсвэл УИХ-ын гишүүдэд үзүүлсэн “кино”-ны трейлерийг нь үзүүлчихэв үү. Зүй нь С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргээр ял сонсоод байгаа Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүж байгаа бичлэгийг хэд хоногийн өмнө УИХ-ын гишүүдэд үзүүлсэн.

27 минутын бичлэгийг үзсэн УИХ-ын гишүүд “Нүд хальтирам. Маш аймшигтай” гэх байдлаар дүгнэж байв. Тэр бүү хэл, зарим нь бүрэн гүйцэд үзэж чадалгүй талаас нь гарч ирсэн. Мөн тухайн шөнө нойр нь хүрэхгүй, даралт нь ихэсч хоносон гэхээр тун ч аймшигтай дүр зураг бууж байв.

Гэтэл өнөөдөр сэтгүүлчдэд үзүүлсэн бичлэгт Б.Содномдаржааг зоорийн өрөөнд Ц.Амгаланбаатар, ялтан И нар хэл амаар доромжилж, цохиж, дэглэж хонож байгаа гарав.

Зургаан хоногийн турш унтуулахгүйгээр дэглэж байгаа тухай бичлэгт гарна. Гэхдээ энэ бодит бичлэг үү, эсвэл хэн нэгний аймшигтай найруулгатай “зохиол” уу гэх хардлага хэд хэдэн зүйл дээр ажиглагдана.

Хардлага 1: Цонхгүй, ариун цэврийн өрөөгүй, цэвэр усгүй, эрүүл ахуйн шаардлага хангахгүй газар сэжигтэн, яллагдагчийг байлгах хориотой. Гэтэл зоорийн давхарт Б.Содномдаржааг анхнаас нь хорьсон. Хэрэв энэ хууль бус бол олны анхаарлын төвд байгаа хэрэгт сэжиглэгдсэн хүнийг тэр өрөөнд хорих нь тухайн хорих ангийн даргад анхнаасаа халтай баймаар. Өөрөөр хэлбэл, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг нийтээрээ ажиглаж байгаа төдийгүй Тагнуул, цагдаагийнхнаас гадна Хүний эрхийн үндэсний комиссийнхон хүртэл нүд салгалгүй ажиглаж байв. Ийм үед зоорийн давхарт хорьж, хоолойгоо өөрөө боох хэмжээний үйлдэл хийх хорихын дарга гэж байх уу.

Хардлага 2: 476 өдрөөс 20 хоногийнх нь камерын бичлэгийг сэргээсэн талаар Тагнуулын ажилтан хэлсэн. Тэгэхээр тэр өрөөнд хяналтын камер анхнаасаа байсан байх нь. Өөрөөр хэлбэл, эрүүдэн шүүлтийг хорих анги даяараа харж хянаж байсан хэрэг. Мэдээж зургаан өдрийн дотор тухайн хорих анги ээлж солилцож байсан байлгүй. Тэд бүгд хүний эрхийг ноцтойгоор зөрчиж буй эрүү шүүлтийг хяналтын камераар өдөр бүр хардаг гэсэн үг. Тийм бол эрүүдэн шүүсэн ажилтнуудаас гадна тус хорихын бүх ажилтан, даргатайгаа буруутах ёстой. Эрүүдэн шүүлт бол гэмт хэрэг. Тиймээс гэмт хэргийг харсаар байж таслан сэргийлэх арга хэмжээ аваагүйгээр үл барам эрүү шүүлтээ өдөр шөнө, цаг наргүй үргэлжлүүлэх боломж нөхцөлөөр бүрэн хангаж байсан гэсэн үг.

Хардлага 3: 2015 оны камерийн бичлэгийг дөрөв, үгүй дээ 3 жилийн дараа сэргээсэн байх нь. Устсан файлыг гурван жилийн дараа сэргээх боломж хэр байдаг вэ. Нөгөөтэйгүүр, нэгэнт баримтаа устгаж байгаа хорих ангийн удирдлага, шүүхийн шийдвэр гүйцэтгэхийн ажилтнууд яргаллын ул мөрөө эргэж сэргэхээр үлдээх байсан уу.

Хардлага 4: Бичлэгт Б.Содномдаржаа 6 хоногийн турш нойргүйгээр дэглүүлж гардаг. Харин хүн нойргүйгээр хэд хонож чадах вэ. Анагаахын шинжлэх ухааны хэлээр хүн нойргүй хоносон эхний өдөр биед төдийлөн муугаар нөлөөлөхгүй ч биологийн цагийн мөчлөгийг алдагдуулдаг байна. Харин 2-3 өдөр унтахгүй бол ой санамжид нөлөөлөхөөс гадна хараа муудаж, анхаарал төвлөрөхгүй болж эхэлнэ гэнэ.

Улмаар 4-5 хоногийн дараагаас хий юм харж, шулуухан хэлэхэд хагас солиорлын байдалд ордог аж. Мөн олон хоногийн нойргүйдлээс магнайн урд талын хэсэг ажиллахгүй болж хий юм харахад хүргэдэг байна. Цаашлаад 6-7 өдөр нойргүй явсан тохиолдолд тухайн хүн танигдахын аргагүй өөрчлөгдөж эхэлдэг гэнэ.

Гэтэл бичлэгт Б.Содномдаржаа улам өнгө орно. Тэрбээр зургаа дахь хоног дээрээ явган суухгүй гэж Ц.Амгаланбаатарын өөдөөс сөрж, том дуугарч эхэлнэ. Энэ үед 192 см өндөртэй 125 кг жинтэй ялтан И оролцож, түүнийг зодно. Үүнээс болж Б.Содномдаржаагийн хавирга хугарсан гэхээс өөрөөр гэмтэлгүй мөн л шөнөжин галуун цуваагаар алхаж, явган сууж, огт түүртэлгүй сунайх байдлаар дэглүүлж хононо. Хаанаас нь энэ их хүч ундраад байна аа гэмээр.

Хардлага 5: Түүнчлэн 476 хоног эрүүдэн шүүлгэж, цементтэй “найзалсан” Б.Содномдаржаа анхан шатны шүүх хурал дээр хоригдож байсан үеийн дүр төрхөөс  төдийлөн ялгарах зүйлгүйгээр ирдэг. Харин 476 хоног тасралтгүй эрүү шүүлт үзэж, цемент дээр хоносон бол ямар ч эрүүл чийрэг хүний биеийн байдалд өөрчлөлт орж, адаглаад л бөөр нурууны жиндэлтээс болж цэлхийх, ядрах зэрэг шинжүүд харагдана гэдгийг эмч нар хэлж байна.

Хардлага 7: Гишүүдийн хэлж байгаачлан нүд хальтрам аймшигт дүрслэл сэтгүүлчдэд үзүүлсэнд байгаагүй гэхэд болно. Хүний эрх талаасаа зөрчил дутагдал их ч цус нөж, хүчин тэрхүү бичлэгт огт үгүй.

Хардлага 8: Түүнчлэн гишүүдийн хэлж байсанчлан Б.Содномдаржаагийн толгой дээр Ц.Амгаланбаатар ялгадас асгадаг. Өмнө нь эрүүдэн шүүлгүүлж байгаа тухай ар гэрийнхэн нь хэлж ярьж, хэвлэлийн бага хурал хийж байхдаа хүүгийн нь толгой дээр ялгадас, шээс зэргээ асгадаг байсныг яагаад дурьдаж байсангүйв. Ар гэрийнхэн болоод Б.Содномдаржаа нар бусад хоригдлуудын адил 3 цагаар уулзаж л байсан. Энэ уулзалтын үеэр тэрхүү доромжлолыг хэлэх л байсан байлтай. Магадгүй, хэн нэгний хэтрүүлэгтэй “зохиол”-ын тодруулж харуулах гэсэн хэсэг ч байж мэдэх. Хардсан нэгэнд үнэхээр ялгадас байсан уу, үгүй юү гэдэг эргэлзээтэй.

Хардлага 9: Ц.Амгаланбаатар, ялтан И нар хоолоо гаднаас зөөлгөж иддэг гэж байгаа. Б.Содномдаржаа хорихын хоол иддэг бололтой юм. Тагнуулын ажилтны хэлж байгаагаар хоолонд нь юм хийж өгдөг. Одоогоор юу хийж өгдөг нь тодорхойгүй. Гэхдээ энэ талаар мөн ар гэрийнхэн нь хэлж байгаагүй. Нөгөөтэйгүүр тэр олон хоног нойргүй эрүүдүүлж буй хүний хоолонд юм хольвол улам л самуурах байлтай.

Хардлага 10: Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд “Тэр видео бичлэгт гарч байгаа “баатруудыг” тогтооно. Нэртэй устай хүмүүс байгаа шдээ. Шинээр эрүүдэн шүүсэн тухай эрүүгийн хэрэг үүсгээд бүх оролцогчдын гэм бурууг тогтоож байж шүүхийн шийдвэр эргэнэ” гэж ярьсан. Магадгүй энэ л гэнэт 4 жилийн дараа сэргээж чадсан “бичлэгийн” гол үзэл санаа байж мэднэ. Мэдээж ялтнууд энэ бичлэгийн дараа цагаадаж, суллагдана. Тэгэхээр насаараа хоригдох ялтай нөхдөд хэд хоногийн ачаалал, доромжлол даах юу ч биш байж таарна

Хардлага 11: Камерт Шүүхийн шийдвэр гүйцэтгэхийн ажилтан Б орж мөн Б.Содномдаржааг эрүүднэ. Мэдээж албан хаагч даргын тушаалаар тийш орсон биз. Өдгөө Тагнуулын болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэхийн дөрвөн ажилтан саатуулагдаж байгаа. Тэдэнд даалгавар өгсөн хүн нь одоогоор тодорхойгүй гэх ч одоо сэргэчихээд байгаа, тухайн үед хэвийн байсан камерийн бичлэгийг хянаад сууж байсан Хорих ангийн дарга яагаад хариуцлага хүлээхгүй байна вэ.

Хардлага 12: Энэ бүгдийн эцсийн том эрх ашиг юу вэ. Ц.Нямдорж салбарын сайд болмогцоо ганцхан сэдэв барьж авдаг нь энэ. Өдгөө энэ хэрэг захиалагчгүй мэт болж, ял үүрсэн этгээдүүд хэлмэгдэгсэд болж хувирлаа. Одоо дахиад захиалагчийг, алуурчидтай эрж хайж шинэ ажиллагаа эхэлнэ.  

Юутай ч энэхүү 27 минутын бичлэг хуулийн байгууллагыг хэдхэн хоногийн дотор дархлаагүй болгож дөнгөлөө. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжөөр АТГ-ын дарга, шүүх, прокурорын удирдлагыг хугацаанаас нь өмнө чөлөөлөх хуулийн төслийг зүтгүүлж, гэрлийн хурдаар ч батлаад авцгаав. УИХ-ын гишүүд хуулийн төслийг хүчтэй эсэргүүцэж байсан ч дээрх бичлэгийн дараа үг дуугүй кнопдсон. Товчхондоо нууцын зэрэглэлээс гаргасан гэх энэ “бичлэг” үүргээ гүйцэтгэж эхэлсэн гэхэд болно. ШШГЕГ-ын дарга Ц.Амгаланбаяр, Нийслэлийн ерөнхий прокурор М.Энх-Амгалан Прокурорын орлогч Г.Эрдэнэбат, Улсын Дээд шүүхийн ерөнхий шүүгч Ц.Зориг нар толгой дараалан ажлаа өгч эхэллээ. Энэчлэн хууль хяналтынхан өөрсдийн хүсэлтээр ажлаа өгөх марафон шуурхай өрнөж байна. Удахгүй Үндсэн хуульд өөрчлөлт оруулах, цаашлаад засаглалын өнгө төрхөд өөрчлөлт оруулах ажлууд юу юугүй хийгдээд эхлэх биз ээ.

3 Сэтгэгдэлүүд

  1. Х.БАТТУЛГА зохиол бичиж ХЕРО БААТАР найруулж кино хийсэн ХУДАЛЧ НЯМКА сенсаацлаж ХУЛХИ МӨНХБАЯСГАЛАН шарелэж хийсэн л бүтээл, үхэр монголчууд минь дээ хэзээ сэрнээ өрөвдөлтэй л байна шүү арчаагүй ар монголын арчаагүй үхэрүүд юмдаа

  2. Ene setgegdel bichsen xyn bidniig ar mongol gexiig bodoxod Miegiin yumuu Elbegiin xyatad baix n ee


Notice: Undefined variable: fields in /home/tuvmn1/niigmiintoli.mn/wp-content/themes/Newspaper/includes/wp_booster/comments.php on line 64

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!