Г.Төмөрбаатар дарга аа, таны “Оюуны бяд” хотын орлогч даргад хүрэх үү!!

Х.МАРГАД /erennews.mn/

Гэтэл иймэрхүү ёс зүйн алдаа гаргасан хүнийг Нийслэлийн Засаг даргын орлогч болох гэж буй тухай мэдээлэл хэвлэлээр гарч эхэллээ. Учир нь Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан Хөгжлийн бодлого, Хүний хөгжил, нийгмийн бодлого хариуцсан хоёр орлогчтой байх тухай асуудал яригдсан. Мөн Хот байгуулалт, Инноваци, технологи, Агаар, орчны бохирдол, Зам, тээвэр хариуцсан төсөл, хөтөлбөрийн удирдагчдыг Засаг даргын орлогчтой дүйцэх төвшинд ажиллуулахаар болсоноо мэдэгдсэн.

Өөрөөр хэлбэл, тэрбээр албан хоёр, албан бус дөрвөн орлогчтой ажиллана гэсэн үг. Энэхүү асуудлаас үүдэж албан ёсны хоёр орлогч даргын суудалд санаархсан хэнээтнүүд дээр дооргүй гүйлдэж “ Би дарга болно” хэмээн сэрүүн зүүдэлж яваа аж. Мэдээж эдгээрийн нэг нь Нийслэлийн Зорчигч Тээврийн Нэгтгэлийн дарга Г.Төмөрбаатар. Хэрвээ хотын дарга С.Амарсайхан, Г.Төмөрбаатарыг өөрийнхөө багт авч албан ёсны хоёр орлогийнхоо нэгээр ажилуулсан тохиолдолд сайн нэр зүүхгүй нь ойгомжтой. Учир нь дээр хэлсэнчлэн түүний хуудуутай, хууль бус үйлдлүүд одоог хүртэл хэл ам таталсан хэвээр буй билээ.
Тухайлбал, Г.Төмөрбаатар тус газрын даргаар томилогдсон цагаасаа эхлэн ажилчдаа хууль бусаар халах, эрх мэдэл бүхий өндөр албан тушаалыг худалдах, байгууллагын хөрөнгийг үр ашиггүй зарцуулах буюу сэлбэг материалыг хэт өндөр үнээр худалдан авч, зөрүү гаргасан гэх асуудлаар ажилчид нь хууль хяналтын байгууллагад хандаж байсан удаатай. Харин цагдаагийн байгууллагаас ажилчидынх нь өгсөн мэдээллийг бодит үндэслэлтэй хэмээн тогтоож түүнийг албан тушаалаас нь чөлөөлөхийг удаа дараа шаардсан тухай мэдээлэлүүд одоог хүртэл хэвлэлийн хуудаснаа баримт болон үлдсэн байна. Тиймээс л өнгөрсөн гурван жилийн хугацаанд доривтой ажил хийж гавиагүй Г.Төмөрбаатарт хотын орлогч дарга гэх албан тушаал ахдаж түүний оюуны бяд ч хүрэх болов уу гэсэн болгоомжлол буйг нуух юун.

Яг үнэндээ С.Амарсайхан даргад ажил хийх хугацаа маш бага үлдсэн гэдгийг хэн хүнгүй мэднэ. Учир нь 2020 оны УИХ сонгууль болоход 1.2 жил хүрэхгүй хугацаа үлдсэн. Энэ ахархан богино хугацаанд одоо байгаа дарга нарыгаа хольж сольвол зөвхөн халаа сэлгээ хийсэн хотын дарга гэдэг гуншинг С.Амарсайхан дарга зүүх болно. Тиймээс халаа сэлгээнээс илүүтэй одоо байгаа дарга нартайгаа нэг баг болж 2020 онтой золговол маш олон ажлуудыг хамтдаа хийж намдаа төдийгүй нийслэлд ч нэр хүнд нь өснө гэдгийг хэлэх хэрэгтэй болов уу. Эцэст нь хэлэхэд Улаанбаатар хотын захирагч аа, ардаа хэл дагуулсан Г.Төмөрбаатарыг нэг орлогчоор томиловол таны нэр хүнд шавартай хутгалдана гэдгийг хэлэх нь зүйтэй биз ээ.


Notice: Undefined variable: fields in /home/tuvmn1/niigmiintoli.mn/wp-content/themes/Newspaper/includes/wp_booster/comments.php on line 64

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!