13 хавтаст хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлжээ

Авлигатай тэмцэх газар нь хуулинд заасны дагуу харьяаллын гэмт хэргүүдийг шалгах, авлигын гэмт хэргийг илрүүлэх зорилгоор тодорхой төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд иргэд, байгууллагаас авлигын холбогдолтой гомдол, мэдээллийг хүлээн авч, гэмт хэргийн шинжтэй үйлдэл тогтоогдсон тохиолдолд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж мөрдөн шалгах ажиллагаа явуулж ажиллав.

Мөрдөн шалгах хэлтсээс 2019 оны 3 дугаар сард гэмт хэргийн шинжтэй 57 гомдол, мэдээлэл хянан үзсэнээс 19 гомдол, мэдээлэл буюу 33.3 хувьд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх санал гаргасан, 12 гомдол, мэдээлэл буюу 21.1 хувьд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлж, одоо 26 гомдол, мэдээллийн үлдэгдэлтэй, шийдвэрлэлт 54.4 хувьтай байна.

Мөрдөн шалгах хэлтэст хүлээн авч шалгасан 57 гомдлын 28 буюу 49.1 хувийг Улаанбаатар, 29 буюу 50.9 хувийг орон нутгийн харьяаллын гомдол эзэлж байна.

Мөрдөн шалгах хэлтсийн хэмжээнд 2019 оны 3 дугаар сард хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 408 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулснаас 13 буюу шалгасан хэргийн 3.2  хувийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт, 44 буюу шалгасан хэргийн 10.8 хувийг хэрэг бүртгэлтийн хэрэг хаах саналтайгаар прокурорт, 7 буюу шалгасан хэргийн 1.7 хувийг харьяаллын дагуу шилжүүлж, 1 хэргийг өөр хэрэгт нэгтгэн шалгаж, одоо 343 эрүүгийн хэргийн үлдэгдэлтэй байгаагаас хэрэг бүртгэлтийн 287 хэрэг, мөрдөн байцаалтын 56 хэрэг байна.

Тус хэлтсээс мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэргийн 15.9 хувийг шийдвэрлэжээ.


Notice: Undefined variable: fields in /home/tuvmn1/niigmiintoli.mn/wp-content/themes/Newspaper/includes/wp_booster/comments.php on line 64

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!