АН жагсаал зохион байгуулна

Ардчилсан намаас ирэх сарын 5-нд буюу хаврын чуулган нээлтээ хийх өдөр Сүхбаатарын талбайд жагсаал зохион байгуулахаар болсон тухайгаа өнөөдөр /2019.03.25/ мэдээллээ. Хэвлэлийн хуралд УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан болон нарийн бичгийн дарга О.Магнай нар оролцлоо.

Энэ удаагийн жагсаалын гол зорилго нь ЖДҮ-ийн хөгжүүлэх сангаас зээл авсан гишүүдэд хариуцлага тооцох, ШХАБ-д элсэх асуудал болон 2016 оны МАН-ын амлалтыг сануулахаар жагсах аж. Эрх баригчид 2016 оны сонгуульд нэр дэвшихдээ өгч байсан амлалтуудаа өнгөрсөн гурван жилийн хугацаанд биелүүлээгүй зөвхөн эрх мэдэл албан тушаалын  төлөө тэмцэлдсээр ирснийг АН шүүмжилж байгаа юм. Түүнээс гадна эрх баригчид ЖДҮХС-аас ижил дүнтэй зээл авсан нь зохион байгуулалттай гэж үзэж байгаа учраас хариуцлага тооцохыг дахин сануулах юм байна. АН-ын зүгээс өмнө нь ч бас ЖДҮ-тэй холбоотой гишүүддээ хариуцлага тооцох, ээлжит бус чуулганаар хэлэлцүүлэхийг шаардаж УИХ-ын даргад бичиг хүргүүлж байсан ч өнөөдрийг хүртэл энэ асуудлыг хэлэлцэхгүй байгааг шүүмжлэх юм байна.

Түүнээс гадна ШХАБ-д элсэх асуудлыг ч жагсаалын үеэр эсэргүүцэх юм байна. Ардчилсан намын зүгээс ШХАБ-д элсэх асуудлыг эсэргүүцсээр ирсэн бөгөөд сүүлийн үед нэр бүхий улстөрчид болон Засгийн газрын гишүүд, УИХ-ын гишүүд ШХАБ-д элсэн цаг нь болсон, элсэх нь зөв хэмээн дэмжих болсонд харамсч байгаа гэв. Тиймээс АН ШХАБ-д элсэх асуудлыг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ ч жагсаалын үеэр илэрхийлэх юм байна.


Notice: Undefined variable: fields in /home/tuvmn1/niigmiintoli.mn/wp-content/themes/Newspaper/includes/wp_booster/comments.php on line 64

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!