Өнөөдөр “Идэр барилдлагатай цагаагчин тахиа өдөр”

0

Аргын тооллын 25. Билгийн тооллын 20. Идэр барилдлагатай цагаагчин тахиа өдөр. Өглөө нар 06:46 минутад мандан орой 19:11 минутад жаргана. Уг өдөр үхэр, могой жилтнүүдийн ажил үйлс бүтэмжтэй сайн. Эл өдөр сайн үйлсийг эхлүүлэх, гэрээ хэлэлцээ байгуулах, эв эеээ ололцох, хамтын нөхөрлөл хоршоо байгуулах, ураг садан бололцох, хурим найр хийх, үр тариа жимс ногоо тарих, урлагийн тоглолт хийх, лус тахих, үндсэн хөрөнгө болон үнэт зүйл худалдан авах, мэргэ төлөг тавих, мэс засал хийлгэх, гараг од тахих, буг зэтгэрийг дарах, газрын үүд боох зэрэг үйлд сайн. Мал агтлах, нууц зөвлөгөөн хийх, булш бунхан ухах зэрэгт муу. Аян замд одогсод баруун зүгт мөрөө гарга. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Үсээ засуулбал өлсж ундаасна. Дал мөр, хүйс, дотор шагайдаа мэс бүү хүргэ.

   03 сарын 25-нд дэлхийн түүхэнд:

  • 1802 оны энэ өдөр Франц, Их Британи, Ирланд найрамдлын гэрээнд гарын үсэг зурав.
  • 1807 оны энэ өдөр Уэльсийн Суонси, Мамблзийн төмөр зам нь зорчигч тээвэрлэж эхэлсэн дэлхийн анхны төмөр замын компани болжээ. Хожим Ойстермаутын төмөр зам нэртэй болсон байна.
  • 1918 оны энэ өдөр Беларусийн ардчилсан бүгд найрамдах улс үндэслэн байгуулагдав.
  • 1807 оны энэ өдөр Их Британийн ванс улс боолын худалдааг хориглосон хуультай болов.
  • 1655 оны энэ өдөр Данийн алдартай одон оронч, математикч Христиан Гюйгенс санчир гаригийн хамгийн том дагуул титаныг олж нээжээ.
  • 1957 оны энэ өдөр Франц, Итали, Бельги, Голланд, Люксембург, хамтран европын эдийн засгийн нийгэмлэгийг байгуулав.

03 сарын 25-ний энэ өдөр төрсөн алдартанууд:

  • 1935 оны энэ өдөр Палестины ерөнхийлөгч Махмуд Аббас мэндэлжээ.
  • 1947 оны энэ өдөр Их Британийн алдартай дуучин, ая зохиогч хөгжимчин Эльтон Жон мэндэлжээ.
  • 1942 оны энэ өдөр Уянгын дууны хатан хаан Арета Франклин мэндэлжээ.
  • 1965 оны энэ өдөр Холливудын алдартай жүжигчин Сара Жессика Паркер мэндэлжээ.
  • 1908 оны энэ өдөр Английн алдартай найруулагч Дэвид Линий мэндэлсэн өдөр. Түүний “Доктор живаго”, “Оливер твист” зэрэг киногоороо дэлхийд алдартай билээ.
  • 1951 оны энэ өдөр алдарт Бони Эм хамтлагийн гишүүн Урсулла Майзе Биллиамс Английн Бирминхам хотын ядуусын хороололд төржээ.


Notice: Undefined variable: fields in /home/tuvmn1/niigmiintoli.mn/wp-content/themes/Newspaper/includes/wp_booster/comments.php on line 64

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!