Өнөөдөр Наурызын баярын өдөр

Жил бүрийн гуравдугаар сарын 22-ны энэ өдөр өдөр, шөнө тэнцэхээс гадна исламын шашинтнуудын нарны баяр буюу хаврын баяр тохиодог билээ. Энэ жил наурызын баярыг Балканаас Хар тэнгис, Төв Азиас Ойрхи Дорнод хүртэл дэлхий даяар 300 сая хүн тэмдэглэх ажээ.

Наурыз гэдэг нь шинэ өдөр гэсэн утгатай бөгөөд нарны баяр ч гэж нэрлэдэг. Цагаан сар, шинэ жил, зул сарын баярын адил дэлхийн исламын шашинтнууд, Монголын казах түмэн гэр бүлээрээ цуглаж, идээ шүүс бэлтгэн найрладаг уламжлалтай. Уг баярыг Персээс гаралтай гэж судлаачид үздэг.  Эх дэлхийг халуун дулаан элчээрээ амьдруулдаг наран ээж наашилж шинэ бүхний эхлэл болгон тэмдэглэдэг учраас шашны баяр гэж ойлгож болохгүй хэмээн судлаачид ярьжээ. Афганистан, Албани, Энэтхэг, Иран, Турк, Туркменистан, Орос, Ирак болох Казахстан зэрэг орнуудын хүсэлтээр НҮБ Олон улсын наурызын баярыг 2010 онд албан ёсоор хүлээн зөвшөөрсөн түүхтэй.


Notice: Undefined variable: fields in /home/tuvmn1/niigmiintoli.mn/wp-content/themes/Newspaper/includes/wp_booster/comments.php on line 64

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!