Нэр бүхий таван гишүүнийг яллагдагчаар татсан

Нийслэлийн прокурорын газрын Хяналтын прокурор Д.Эрдэнэсувд цаг үеийн асуудлаар  мэдээлэл өглөө. 


Тодруулбал, “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувьтай холбоотой асуудлаар “Монголын зэс” корпараци, ХХБ-ны холбогдох удирдлагуудыг шалгаж байгаа талаар мөн УИХ-ын нэр бүхий таван нэр бүхий гишүүнийг ЖДҮХС-гаас зээл авсан асуудалтай нь холбогдуулж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх асуудлыг УИХ-д оруулсан байгаа. Мөн сүүлийн үед С.Зоригийн амь насаа алдсан хэрэгт холбогдуулан хууль хяналтынхныг ч саатуулсан.  Түүнчлэн өмнөх УИХ-ын үед Тавантолгойн нүүрсний ордын хөрөнгө оруулалтыг УИХ-аар батлуулах гэж байсан ажиллагаанд Ерөнхийлөгчийн зүгээс тодорхой баримтуудыг гаргаж, шалгуулахаар хүсэлт тавьсны дагуу НПГ-аас хяналт тавин ажиллаж байна. Уг хэрэгт 2002 оны хуучин хуульд зааснаар эрүүгийн хуулийн 263 дугаар зүйл анги буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэсэн зүйл ангиар хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байна. Энэ асуудлыг дээрх хэрэгтэй хамтатган шалгах асуудлыг АТГ-т шилжүүлээд байгаа. Уг хэрэгт өнгөрсөн хоёрдугаар сарын 22-ны өдөр Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг гэрчээр дуудаж, мэдүүлэг авсан. Одоогоор мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна гэлээ. Ol

Дараа нь сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

-С.Зориг агсны хэрэгт нэр бүхий гурван хүнийг саатуулан шалгаж байгаа гэдэг мэдээлэл байна?

-С.Зориг агсны хэрэгтэй холбоотой өмнөх шүүхийн тогтоол өнөөдөр хүчин төгөлдөр явж байна. Хэвлэлээр гараад байгаа хоёр албан тушаалтныг тухайн үед шалгалт хийж байсан хоёр тагнуулын ажилтныг саатуулсан асуудал байгаа. Энэ хэрэг нууцын зэрэглэлтэй учир нарийвчлан мэдээлэл өгөх боломжгүй байна.

-Худалдаа хөгжлийн банкны удирдлагуудыг яллагдагчаар татах хүсэлтээ  цагдаагаас танайд хүргүүлсэн байгаа. ТЭр хүмүүсийг яллагдагчаар татсан уу?

-Худалдаа хөгжлийн банкны 49 хувийг Оросын компаниас 400 сая ам.доллароор худалдан авсан гэх эх үүсвэр нь тодорхойгүй гэсэн үндэслэлээр Эрүүгийн цагдаагийн газар, АТГ-ын хамтарсан ажлын хэсэг мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Уг хэрэгт Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ын дарга Д.Эрдэнэбилэг, О.Орхон,  Ц.Пүрэвтүвшин нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан залилан, мөнгө угаах гэсэн гэмт хэрэгт  яллагдагдагчаар татах хүсэлт ирсэн. Тодруулбал, О.Орхон, Б.Эрдэнэбилэг нарыг Банкны чадварыг алдагдуулсан гэсэн зүйл ангиар яллагдагчаар татах саналыг ирүүлсэн. Прокурорын байгууллагаас тус хэргийг хянаад нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаасан байгаа. Учир нь Эрдэнэтийн 49 хувийг худалдан авахаар 400 сая ам.долларыг хэрэв төрийн мөнгөнөөс авсан бол тухайн үед ажиллаж байсан албан тушаалтнуудын буруутай үйл ажиллагаа бас яригдана. Хэрэгт авагдсан нотлох баримтаар одоогийн байдлаар дээрх хүмүүсийг Худалдаа хөгжлийн банкнаас их хэмжээний зээл авсан, өгсөн гэх үндэслэлээр шалгаж байгаа учир хэрэгт авагдсан нотлох баримтуудаар одоогоор яллагдагчаар татах үндэслэлгүй байна гэж үзээд нарийвчлан шалгахаар буцаасан байгаа.

-ЖДҮ-тэй холбоотой гишүүдийг нэмж яллагдагчаар татсан асуудал байгаа юу?

-Нэр бүхий таван гишүүнийг татсан. Мөрдөн байцаах албанаас нэмж хүний нэр өгөөгүй байна.

-Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн өрөөнөөс уран зураг хураасан гэдэг асуудал яригдсан. 

-ХУД-ийн прокурорын газраас хяналт тавьж ажиллаж байгаа. Тиймээс тухайн мэдээллийг тухайн дүүргийн прокурорын байгууллагаас мэдээлэл авах боломжтой.


Notice: Undefined variable: fields in /home/tuvmn1/niigmiintoli.mn/wp-content/themes/Newspaper/includes/wp_booster/comments.php on line 64

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!