Өнөөдөр “Үл тохирох барилдлагатай шар морь өдөр”

0

Аргын тооллын 22. Билгийн тооллын 17. Үл тохирох барилдлагатай шар морь өдөр. Өглөө нар 06:52 минутад мандан орой 19:06 минутад жаргана. Уг өдөр нохой жилтнүүдийн ажил үйлс бүтэмжтэй сайн бөгөөд бар, туулай жилтэнд сөрөг муу нөлөөтэй тул бүхий л үйлд хянамгай хандаж, элдэв гэнэтийн гай барцдаас сэргийл. Эл өдөр хулгай дээрмийг дарах, хууль цааз батлах, хэрэглэх, эмгэг догшныг номхруулах, тангараг тавих, хурал зөвлөгөөн хийх, угаал үйлдэх, бүтээн байгуулалтын шав тавих зэрэг үйлд сайн. Хэрүүл тэмцэл хийх, мод таслах зэрэгт муу. Аян замд одогсод чанх хойшоо мөрөө гарга. Өдрийн сайн цаг нь хулгана, луу, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Үсээ засуулбал өнгө зүс доройтно. Шагай, хоолой, хүзүүндээ мэс бүү хүргэ.

   03 сарын 22-нд дэлхийн түүхэнд:

  • 1945 онд Египет, Ирак, Йордан, Ливан, Сири зэрэг улсууд Каир хотноо Арабын улсуудын холбоог байгуулжээ.
  • 1981 онд Монгол хүн анх сансарт нисэв.
  • 1458 онд Германы Гутенбергэд Библийн судрыг хэвлүүлсэнээр анхын хэвлэмэл ном гарсан.
  • 1914 онд АНУ-ын Питсбург хотноо анхны агаарын нислэгийг хийсэн байна.
  • 1882 онд АНУ-ын конгресс олон эхнэртэй байхыг хориглосон хууль баталсан.
  • 1904 онд Их Британийн “Иллюстрейд Миррор” сонин анх удаагаа өнгөт зурагтай гарсан.
  • 1888 онд Английн хөл бөмбөгийн лиг үүсэн байгуулагджээ.
  • 1907 онд тоолууртай таксины үйлчилгээ анх Лондонд гарчээ.

03 сарын 22-ны энэ өдөр төрсөн алдартанууд:

  • 1976 оны энэ өдөр кино жүжигчин Reese Witherspoon төржээ.
  • 1947 оны энэ өдөр Америкийн зохиолч James Patterson төрсөн.
  • 1948 оны энэ өдөр хөгжмийн зохиолч Andrew Lloyd Webber мэндэлжээ.


Notice: Undefined variable: fields in /home/tuvmn1/niigmiintoli.mn/wp-content/themes/Newspaper/includes/wp_booster/comments.php on line 64

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!