Н.Энхбаяр: Эхлээд ЖДҮ-чидээ байцаачихаад дараа нь надаас мэдүүлэг ав

МАХН-ын дарга Н.Энхбаяр мэдээлэл хийж байна.

Тэрбээр “60 тэрбум”-ын хэрэг М.Энхболдын удирдлага дор явсан. Энэ хэрэгтэй холбоотой хүмүүсийг шүүх дээр дуудсан. Ингэхдээ манай н.Эрдэнэжамъяан даргыг дуудаад, буруутгасан. “Эрдэнэт”-ийн 49 хувийг худалдах луйвар болж байгааг манай Д.Оюунбаатар, З.Баянсэлэнгэ нар мэдээлж нээсэн. Үүний төлөө З.Баянсэлэнгийг буруутгаад, Ч.Сайханбилэгийг буруутай гэж байна. Өнөөдөр Д.Оюунбаатарын шүүх хурал өнөөдөр болж байна. Үнэнийг илчилсэн хүмүүсийг айлган сүрдүүлж, шоронд хийж байна. Намайг “сахал” Эрдэнэбилэг гэдэг хүн намайг гүжирдэж байна. Тэр хүнд дандаа хүн гүжирддэг, амнаас нь үнэн үг гардаг хүн биш.   

М.Энхболд өөрөө Эрдэнэбилэгтэй холбогдож, ХХБ-ийг өөрөө авч өгсөн. Надад ХХБ-ны хувь авч өгье гэж хэлэхээр нь би загнасан. Гэтэл миний үгэнд ороогүй. Үнэнийг нь хэлэхээр намайг худлаа хэллээ гээд, маргааш нь цагдаа дуудаад, байцаалт авна гээд байна. Би “Та нар ЖДҮ-чдээсээ эхлээд мэдүүлэг ав” гэж байгаа. Луйврыг илчилсэн Н.Энхбаярыг дуудаад, ийм хачин хууль шүүхийн байгууллага хэвээрээ байна, У.Хүрэлсүх ээ, Х.Баттулга аа. 

Надаас мэдүүлэг авчихаад дараа нь мөрдөн байцаалтын нууц гээд миний амыг үзэх гээд байна. Бид дахиад тоглоомонд оролцохгүй. “Эрдэнэт”-ийн 49 хувиа буцааж ав. “Эрдэнэт”-ийн 49 хувийг ард түмэнд хувьцаа болгож тараа.  ХХБ-ийг төр буцааж авах хэрэгтэй хэмээн мэдээлэв. 


Notice: Undefined variable: fields in /home/tuvmn1/niigmiintoli.mn/wp-content/themes/Newspaper/includes/wp_booster/comments.php on line 64

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!