Хар тамхины хэргээр ял эдэлж байсан эмэгтэйг ялаас чөлөөлжээ

Сүүлийн үед хар тамхи, мансууруулах төрлийн бодистой холбоотой хэргүүд багагүй гарч байгаа. Энэ талаар цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлэг гаргаж, анхааруулга хүргэсээр байна.
Өнгөрөгч онд энэ төрлийн 199 хэрэгт 412 хүнийг холбогдуулан шалгажээ. Харин энэ оны эхны хоёр сарын байдлаар энэ төрлийн гэмт хэргийн 59 холбогдогчтой, 24 хэргийг илрүүлэн шалгаж байгаа гэсэн мэдээ байдаг. Үүнээс үзвэл хар тамхи, мансууруулах төрлийн бодистой холбоотой хэргийн тоон үзүүлэлт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад өссөн хандлага ажиглагдаж байна. Хэрэгт холбогдогчдыг насны ангилалаар нь авч үзвэл 80 орчим хувийг 18-35 насны залуус эзэлж байгаа нь харамсалтай. Мөн энэ төрлийн хэрэгт хохирогч гэж байдаггүй бөгөөд зөвхөн холбогдогч болон яллагддагчаар татдаг онцлогтой хэрэг юм. Гэтэл өнөөдөр “Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч И.Ганбат нь БНХАУ-д хар тамхины хэргээр ял эдэлж байсан
О.Нямдулам хэмээх эмэгтэйг эх оронд нь авч ирэн үлдсэн ялаас нь чөлөөлжээ” гэх мэдээлэл цахим орчинд тархаад байна.
И.Ганбат шүүгчийн энэхүү үйлдыг иргэд “Хар тамхины хэрэгт өршөөл үзүүлж байгаа нь бусдад буруу үлгэр боллоо” хэмээн үзэж цахим орчинд сэтгэгдлүүдээ үлдээжээ. Дашрамд сонирхуулахад өнгөрөгч оны байдлаар манай улсын 38 иргэн хар тамхины хэргээр хилийн чанадад ял эдэлж байжээ. Тэдний 37 нь БНХАУ-д ял эдэлж байгаа бол нэг иргэн Словак улсад ял эдэлж буй аж.


Notice: Undefined variable: fields in /home/tuvmn1/niigmiintoli.mn/wp-content/themes/Newspaper/includes/wp_booster/comments.php on line 64

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!