Өнөөдөр “Хотол чуулган барилдлагатай улаагчин могой өдөр”

Аргын тооллын 21. Билгийн тооллын 15. Хотол чуулган барилдлагатай улаагчин могой өдөр. Өглөө нар 06:54 минутад мандан орой 19:05 минутад жаргана. Уг өдөр тахиа жилтнүүдийн ажил үйлс бүтэмжтэй сайн бөгөөд үхэр, луу, хонь, нохой жилтэнд сөрөг муу нөлөөтэй тул бүхий л үйлд хянамгай хандаж, элдэв гэнэтийн гай барцадаас сэргийл. Эл өдөр арилжаа наймаа хийх, хуримтлалын сан байгуулах, үнэт эд эдлэл худалдан авах, өр зээл авах, зар сурталчилгаа явуулах, шинэ санаа, шинэ бүтээгдэхүүн үйлчилгээгээ бусдаар хүлээн зөвшөөрүүлэх, газар лусын зан үйл үйлдэх, өр барагдуулах, хараал зүхлийг дарах, гэр бүрэх зэрэг үйлд сайн. Замд гарах, мод таслах, эн гөрөө хийх зэрэгт муу. Аян замд одогсод баруун хойш мөрөө гарга. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Мацаг барих, цагаан хоол идэх, бясалгал бүтээл хийх зэрэгт маш тохиромжтой. Үсээ засуулбал өлзий буян ирнэ. Мэснээс болгоомжил.

   03 сарын 21-нд дэлхийн түүхэнд:

  • Жил бүрийн энэ дөөр олон улсын зурхайчдын өдрийг мэргэ төлөгчид хаврын өдрийн тэнцлийг тэмдэглэдэг өдөр
  • Жил бүрийн 03 сарын 21-нд дэлхийн яруу найрагчдын баярын өдөр
  • 1986 оны энэ өдөр зөвлөлтийн дунд сургуулийн сурагч катя лычёва “энх тайвны элч” болж, ану-аар аялж эхэллээ.
  • 1999 оны энэ өдөр Бертран пикар, брайан жонс нар 478 цаг үргэлжилсэн аяллынхаа дараа агаарын бөмбөлгөөр дэлхийг тойрсон анхны хүмүүсээр тодорчээ.

03 сарын 21-ны энэ өдөр төрсөн алдартанууд:

  • 1685 оны энэ өдөр Германы хөгжмийн зохиолч Иоханн Себастьян бах мэндэлжээ.


Notice: Undefined variable: fields in /home/tuvmn1/niigmiintoli.mn/wp-content/themes/Newspaper/includes/wp_booster/comments.php on line 64

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!