“Астана”-г “Нурсултан” болгон өөрчилнө

Казахстаны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев албан тушаалаа хүлээлгэн өгөхөө өчигдөр мэдэгдсэн.Ирэх 2020 онд болох ээлжит сонгууль хүртэл ерөнхийлөгчийн үүргийг парламентын дарга Касым-Жомарт Токаев орлон гүйцэтгэх юм.Өнөөдөр ажлаа хүлээн авсан шинэ ерөнхийлөгч Казахстаны нийслэл Астана хотын нэрийг өөрчлөх санал гаргасан байна.Парламентын хуралдаанд тэрээр “Казах үндэстний тусгаар улсыг байгуулан анхны ерөнхийлөгчөөр ажилласан удирдагч Назарбаевын гавьяа зүтгэлийг мөнхлөн улсын нийслэлийг Нурсултан хэмээн нэрлэе” гэжээ. 

Касым-Жомарт Токаевын саналыг парламент бүрэн дэмжих боломжтой.Учир нь хууль тогтоох байгууллагын 97,7 хувийг эрх баригч Нур Отан намынхан бүрдүүлдэг юм.

Нийслэл Астана хотын хувьд 3ХУ-ын үед 1961 оноос өмнө Акмолинск, 1961-1992 оны хооронд Целиноград гэж нэртэй байгаад Казахстан улс тусгаар тогтносны дараа 1992 оноос “Акмола” гэж нэрлэгдсэн байна. 1997 онд улсын нийслэлийг Алматыгаас тус хотод шилжүүлж “Астана” («нийслэл») гэж нэрийджээ.


Notice: Undefined variable: fields in /home/tuvmn1/niigmiintoli.mn/wp-content/themes/Newspaper/includes/wp_booster/comments.php on line 64

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!