Дахин нэг хүүхэд KFC-д хордож ХӨСҮТ-д эмчлүүлж байна

KFC сүлжээний Зайсан салбарт хоол идсэн 37 хүн хордлого авч ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлсэн. Гэтэл тун саяхан буюу өчигдөр KFC-ээр үйлчлүүлсэн хүүхэд хордлого өгч, ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа тухай мэдээлэл цацагдлаа.

Энэ талаар хүүгийн аав “Асуудалгүй болсон хариуцлагатай хандах байх гээд итгээд идсэн. Миний буруу. Миний өөрийн биеийн байдал гайгүй. Харин хүүхдэд л дэмий юм боллоо. Орой 7 цагийн үед үйлчлүүлээд хоёр цагийн дараанаас дотор нь муухайраад бөөлжөөд, гэдэс нь өвдөж эхэлсэн. 103-т дуудлага өгөх гэсэн боловч холбогдож чадаагүй тул ХӨСҮТ-д өөрийн унаагаар яаралтай очсон” гэжээ.

Тэрбээр хүүгийн хамт “Curry”-тай багц худалдан авч үйлчлүүлсэн аж.


Notice: Undefined variable: fields in /home/tuvmn1/niigmiintoli.mn/wp-content/themes/Newspaper/includes/wp_booster/comments.php on line 64

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!