Намуудын хариуцлагыг чангатгаж сонгуулийг ПРОПОРЦИОНАЛ болгох хэрэгтэй

Өнөөдрийн байдлаар Монгол Улсад 30 гаруй улс төрийн нам бүртгэлтэй байна. Онолын хувьд бүгд тэгш эрхтэй боловч бодит байдал дээр эрх барьж буй хоёр том нам давуу байдал, төсөв, эрх мэдлээр сонгуульд оролцож ирлээ. Өнгөрсөн 28 жилд олон нийтийн хүлээсэн шударга ёс, тэгш боломж, хөгжил, хангалуун амьдрал бий болсонгүй. Эрх баригч намууд дотроо олон хуваагдаж зөрчилдөж буй нь нийтэд өгөөж муутай, гажуудсан мөчлөг нийгмийн зүй тогтлоор дуусаж буй илрэл юм. Мөн судалгаануудын дүнгээр нийт иргэдийн 70 орчим хувь нь аль ч намыг дэмжихгүй гэж байна. Энэ нь том хоёр намд итгэл алдарсан бөгөөд жижиг намууд гарах ямар ч нөхцөлгүйг илэрхийлж байна. Одоо улс төрийн нам нь 1991 оны хууль дүрмээр 801 хүний саналаар байгуулагддаг бөгөөд үнэн чанартаа жижиг намууд 300 хүрэх үгүйтэй гишүүнтэй байна. Цаг нэгэнт ийм болж байгаа учир нийгмийн хүсэл шаардлагыг хэрэгжүүлэхийн тулд УИХ асуудлыг прагматик хүлээж авч шуурхай дараах арга хэмжээнүүдийг авах нь чухал байна.

Үндсэн хууль, Улс төрийн намын тухай хуулийн болон Сонгуулийн тухай хуулиудад өөрчлөлт оруулах!

1. Одоо байгаа нийт 31+ намыг татан буулгах

2. Хэрэглэж ирсэн нэрийг дахин ашиглахгүй болох

3. Шинэ намыг нийт 2,1 сая сонгогчдийн 5% буюу 105 000 хүний саналаар /цахим/ бүртгэх

4. Бүртгэлийг ҮХЦэц дээр хийх.

5. Намуудын хариуцлагыг чангатгах, санал гээгдүүлэхгүйн үүднээс сонгуулийг бүрэн ПРОПОРЦИОНАЛ болгох

6. Сонгууль 100% улсын төсвөөс хийгдэх

7. Олон нийтийн өмнө ил сугалаагаар шалгарсан 2 ТВ, 2 Радио,2 Сонин гм. зөвхөн сонгуулийн сурталчилгаа-танилцуулгыг хийх.

8. Зөвхөн намын хөтөлбөр болон багийн гишүүдийн зураг намтар танилцуулах.

9. Бусад ямарч төрлийн суртачилгааг хориглох.

10. УИХ-д илгээсэн гишүүнээ нам нь татах, солих эрхтэй байх.Нөхцөл байдалд зөв үнэлгээ өгч иргэний, улс төрийн зориг гарган энэ өөрчлөлтийг хийж чадваас эрх баригч МАН, сөрөг хүчин АН, МАХН, бие даагч нар ЭРХ ЗҮЙТ, ИРГЭНШСЭН ХУВЬСГАЛЫГ хийж түүхэн үүргээ биелүүлэх болно!

Иргэн Т.Ганболд


Notice: Undefined variable: fields in /home/tuvmn1/niigmiintoli.mn/wp-content/themes/Newspaper/includes/wp_booster/comments.php on line 64

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!