Нийслэлийн Засаг даргын тамгын газарт гал гарлаа

Нийслэлийн засаг даргын тамгын газар, Голомт банкны дунд өчигдөр гал гарч, хотын төв хэсэг их хэмжээний утаанд дарагдлаа.

Галын цэгт Нийслэлийн онцгой байдлын газраас хоёр   ч гал сөнөөх машин ирж галыг унтраахаар аврагчид ажиллажээ. Онцгой байдлын ерөнхий газарт анх галын дуудлага 17.40 цагт галын дуудлага ирсэн аж.

Гал Нийслэлийн ЗДТГ-ын А байрны нэг, хоёр давхараас эхэлж гал гарсан байна.

Нийслэлийн засаг даргын тамгын газар, Голомт банкны дунд хэсэгт модон эдлэл, тавилга болон хөргөх том сэнс байдаг бөгөөд тухайн сэнснээс гал гарч, модон эдлэлд нөлөөлсөн болов уу хэмээн таамаглаж байгаа ажээ. Галын үеэр зарим нэг бичиг баримт, тоног төхөөрөмж шатсан байна.

Гал гарсан өрөөнүүдэд есөн хүн ажиллаж байсан бөгөөд галын үеэр бэртэж, гэмтээгүй гэдгийг албаныхан хэллээ.

Гал гарах үед юм дэлбэрч байгаа мэт хүчтэй чимээ гарсны дараа гал гарч эхэлсэн гэдгийг гэрчүүд хэлж байв. Гэвч галын эцсийн шалтгааныг тогтоохоор Цагдаагийн албан хаагчид болон Онцгой байдлын ерөнхий газрын албан хаагчид ажиллаж байна.


Notice: Undefined variable: fields in /home/tuvmn1/niigmiintoli.mn/wp-content/themes/Newspaper/includes/wp_booster/comments.php on line 64

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!