Өнөөдөр “Арвитах барилтлагатай хөхөгчин туулай өдөр”

Аргын тооллын 19. Билгийн тооллын 13. Арвитах барилтлагатай хөхөгчин туулай өдөр. Өглөө нар 06:58 минутад мандан орой 19:02 минутад жаргана. Уг өдөр хонь, гахай жилтнүүдийн ажил үйлс бүтэмжтэй сайн бөгөөд бич, тахиа жилтэнд сөрөг муу нөлөөтэй тул бүхий л үйлд хянамгай хандаж, элдэв гэнэтийн гай барцдаас сэргийл. Эл өдөр худалдаа наймаа хийх, шинэ бизнес эхлэх, элдэв хуримтлал сан үүсгэх, үнэт эдлэл авах, зээл тавих, зар сурталчилгаа явуулах, бясалгал хийх, үйлдвэр үйлчилгээний газар нээх, дээдэст бараалхах, мал аж ахуйн элдэв үйл, лус тахих, огторгуйн үүд сахих зэрэгт сайн. Газар хагалах, булгийн эхэнд чулуу мод хөндөх, нүүдэл суудал хийх, хот балгадын суурь тавих, нохой худалдан авах зэрэгт муу. Аян замд одогсод зүүн хойш мөрөө гарга. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Үсээ засуулбал жаргал ирнэ. Чих, шүд, хоолой, хүзүүндээ мэс бүү хүргэ.

03 сарын 19-нд дэлхийн түүхэнд:

  • 1502 оны энэ өдөр Христофор Колумб Коста Рикаг нээлээ.
  • 1931 оны энэ өдөр Америкийн иргэн Клайд Пангборн номхон далай дээгүүр зогсолтгүй ниссэн анхны нисгэгч болсон байна.
  • 2000 оны энэ өдөр Дэлхийн олон оронд “Битлз” хамтлагын тухай баримтат кино гарлаа.
  • 1953 оны энэ өдөр Оскарын шагнал гардуулах ёслолыг анх удаа телевизээр үзүүлэв
  • 1964 оны энэ өдөр Швейцар, Италийн хооронд байрладаг Сант Бернардын тунель /хонгил зам/ ашиглалтад оржээ.
  • 1474 оны энэ өдөр Венецэд шинээр зохион бүтээсэн зүйлийг хамгаалах тухай хууль гарсан нь  зохиогчийн эрхийг хамгаалах Дэлхийн анхны хууль байжээ.

03 сарын 19-ны энэ өдөр төрсөн алдартанууд:

  • 1984 оны энэ өдөр хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатарын төрсөн өдөр.
  • 1962 оны энэ өдөр Н.Энхбат мэндэлжээ. Монгол улсын спортын гавьяат мастер /1989/. Улаанбаатар хотын харьяат. Азийн аваргын алт /1989/, мөнгө /1987/, Зуны XXIV олимпийн хүрэл медальт /1988/. Монголоос анх удаа олимпийн медаль хүртсэн боксчин
  • 1902 оны энэ өдөр түргэн хоолны “Макдональдс” сүлжээний эзэн Рэй Крок мэндэлжээ.


Notice: Undefined variable: fields in /home/tuvmn1/niigmiintoli.mn/wp-content/themes/Newspaper/includes/wp_booster/comments.php on line 64

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!