Сонгинохайрхан дүүргийн хорооны зохион байгуулалтад өөрчлөлт оруулахыг хүсчээ

Өнөөдөр болсон Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөний үеэр Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэн мэдээлэл хийжээ. Тэрбээр дүүргийнхээ тоон мэдээллийг хүргэсэн байна.Тухайлбал, тус дүүрэг нь 32 хороотой, 120.1 га газар нутагтай, 322458 хүн амтай бөгөөд Монгол Улсын нийт хүн амын 11.6, нийслэлийн нийт хүн амын 22.8 хувь нь оршин суудаг ажээ. Ирэх онд улс, нийслэл, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар тус дүүрэгт 123 тэрбум төгрөгийн ажил үйлчилгээ хийгдэхээр төлөвлөгдсөн байна. Энэ жил тус дүүрэгт 22 цэцэрлэг, 11 сургуулийн барилга, өртгөтгөл ашиглалтад орно гэлээ. Мөн өнгөрөгч онд улсын төсөвт 28.7 тэрбум төгрөг төвлөрүүлэхээс 39.7 тэрбум төгрөг төвлөрүүлж төлөвлөгөөг 138.3 хувь, нийслэлийн төсөвт 36.1 тэрбум төгрөг төвлөрүүлэхээс 34.3 тэрбум төгрөг төвлөрүүлж төлөвлөгөөг 95 хувь, орон нутгийн төсөвт 9.7 тэрбум төгрөг төвлөрүүлэхээс 13.4 тэрбум төгрөг төвлөрүүлж төлөвлөгөөг 138.4 хувь, нийт 74,5 тэрбум төгрөг төвлөрүүлэхээс 87,4 тэрбум төгрөг төвлөрүүлж, төлөвлөгөөг 117,3 хувиар биелүүлсэн хэмээн мэдэгдлээ. Ингээд тэрбээр мэдээллийнхээ төгсгөлд “Дүүргийн эдийн засаг, нийгмийн үндсийг бэхжүүлж, төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн тогтвортой хөгжлийн орчныг бүрдүүлэх зорилгоор 10.000-аас дээш хүн амтай хороог хувааж, хилийн цэст өөрчлөлт оруулах замаар шинээр 9 хороо байгуулах тооцоо, судалгааг гаргасан. Ингэснээр Сонгинохайрхан дүүрэг 41 хороотой болох юм” гээд уг асуудлыг шийдэж өгөхийн хотын даргаас хүсчээ.


Notice: Undefined variable: fields in /home/tuvmn1/niigmiintoli.mn/wp-content/themes/Newspaper/includes/wp_booster/comments.php on line 64

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!