С.Зоригийн хэрэг дээр ажилласан ажлын хэсгийг АТГ-аас шалгаж байна

С.Зоригийг хөнөөсөн хэргийг Цагдаа, Тагнуул, Прокурорын байгууллагаас хамтарсан ажлын хэсэг гарч ажиллаж, хэргийг мөрдөн шалгаж шүүхээр шийдвэрлүүлсэн. Гэвч тус хэрэгт холбогдон ял эдэлж буй Б.Содномдаржаагийн ээж Л.Жавзмаа, Т.Чимгээгийн ах Т.Хүрэлбат нарын зүгээс мөрдөн шалгах ажиллагааны үеэр удаа дараа эрүүдэн шүүж хүчээр хэрэг хүлээлгэсэн хэмээн гомдол мэдүүлсэн байдаг. Тиймээс энэхүү хамтарсан ажлын хэсэг С.Зоригийг хөнөөсөн хэргийг мөрдөн шалгахдаа хууль зөрчсөн эсэхийг АТГ-аас нягтлан шалгаж байгаа аж. Учир нь Цагдаа, тагнуулын байгууллагын ажилтнуудыг шалгадаг, хариуцлага тооцдог байсан Прокурорын  дэргэдэх Мөрдөн байцаах газар татан буугдсан тул энэхүү чиг үүрэг нь АТГ-т шилжсэн байна.

Өнөөдөр Чингэлтэй дүүргийн шүүхээс С.Зоригийг хөнөөсөн хэргийг шалгах ажлын хэсэгт ажиллаж байсан, тагнуулын байгууллагын ажилтан М,Б нарыг 14 хоног саатуулан шалгахаар шийдвэрлэсэн байна. Тэднийг хэргийг мөрдөн шалгах явцад хууль зөрчсөн эсэх, түүнчлэн гэрч нарыг эрүүдэн шүүсэн байж болзошгүй асуудалд холбогдуулан шалгаж байгаа гэсэн мэдээлэл байна.


Notice: Undefined variable: fields in /home/tuvmn1/niigmiintoli.mn/wp-content/themes/Newspaper/includes/wp_booster/comments.php on line 64

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!