Өнөөдөр “Монгол цэргийн өдөр”тохиож байна

“Монгол цэргийн өдөр” буюу Зэвсэгт хүчний 98 жилийн ойн баяр өнөөдөр тохиож байна. Өдгөөгөөс 98 жилийн тэртээ 1921 оны гуравдугаар сарын 18-ны өдөр Ардын журамт цэрэг Хиагт хотыг чөлөөлж, улс орныхоо бүрэн эрх, тусгаар тогтнолыг баталгаажуулах анхны түүхэн ялалтаа тунхаглаж байсан түүхтэй билээ. Тиймээс БНМАУ-ын Бага хурлын Тэргүүлэгчдийн тогтоолоор, 1946 оноос эхлэн энэ өдрийг албан ёсоор тэмдэглэж ирсэн юм.

Хожим нь 2003 онд Улсын Их Хурал “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” хууль батлан гаргаж, гуравдугаар сарын 18-ныг “Зэвсэгт хүчний өдөр” болгон тэмдэглэхээр хуульчилсан байдаг. Үүний дараа 2011 оноос эхлэн энэхүү өдрийг “Монгол цэргийн өдөр” болгож, нийтээр тэмдэглэж байхаар шийдвэрлэжээ.

Улмаар энэхүү өдрийг Монгол улсын Зэвсэгт хүчний ажилтан албан хаагчид болон бүх нийтээрээ эрчүүдийн баяр болгон тэмдэглэдэг уламжлал тогтоод байна.


Notice: Undefined variable: fields in /home/tuvmn1/niigmiintoli.mn/wp-content/themes/Newspaper/includes/wp_booster/comments.php on line 64

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!