Өнөөдөр “Рашаан барилдлагатай хөх барс өдөр”

Аргын тооллын 18. Билгийн тооллын 12. Рашаан барилдлагатай хөх барс өдөр. Өглөө нар 07:00 минутад мандан орой 19:01 минутад жаргана. Уг өдөр морь, нохой жилтнүүдийн ажил үйлс бүтэмжтэй сайн. Эл өдөр эм найруулах, нөхөн сэргээх эмчилгээ хийлгах, эм уух, рашаан сувилалд орох, хот тосгоны суурь тавих, сүм дуганыг сэргээх, аравнайлах, тойн хуврага болох, баруу урд зүгт ажил хөөцөлдөх зэрэг үйлнээ сайн. Эм найруулах, золиг гаргах, бөөгийн үйл үйлдэх, хүүхэд хөлд оруулах, гадагш явуулах зэрэгт муу. Аян замд одогсод баруун урагш мөрөө гарга. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Үсээ засуулбал өвчин эмгэг ирнэ. Нүд, гарын алга, үсний завсартаа мэс бүү хүргэ.

   03 сарын 18-нд дэлхийн түүхэнд:

  • 1921 онд Монгол Ардын журамт цэрэг Хиагт хотыг Хятадын гамин цэргээс чөлөөлж ялалт байгуулав.
  • 1931 онд сахлын анхны цахилгаан хутгыг “Счик” компани үйлдвэрлэсэн байна.
  • 1891 онд Парис, Лондонгийн хооронд утсан харилцаа тогтов.
  • 1945 онд Японд эрх баригчид бүх дунд сургуулийг хааж 10-аас дээш настай эрэгтэй хүүхдүүдийг цэрэгт татав.

03 сарын 18-ны энэ өдөр төрсөн алдартанууд:

  • 1837 оны энэ өдөр АНУ-ын ерөнхийлөгч агсан Grover Cleveland төржээ.
  • 1979 оны энэ өдөр Maroon 5 хамтлагийн дуучин Adam Levine төрсөн.
  • 1989 оны энэ өдөр кино жүжигчин Lily Collins мэндэлжээ.
  • 1970 оны энэ өдөр кино жүжигчин Queen Latifah мэндэлсэн.
  • 1981 оны энэ өдөр рок дуучин Laura Pergolizzi(LP) төрсөн.


Notice: Undefined variable: fields in /home/tuvmn1/niigmiintoli.mn/wp-content/themes/Newspaper/includes/wp_booster/comments.php on line 64

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!