Өнөөдөр “Арвитах барилдлагатай харагчин үхэр өдөр”

Аргын тооллын 17. Билгийн тооллын 11. Арвитах барилдлагатай харагчин үхэр өдөр. Өглөө нар 07:02 минутад мандан орой 18:59 минутад жаргана. Уг өдөр тахиа, могой жилтнүүдийн ажил үйлс бүтэмжтэй сайн. Эл өдөр худалдаа наймаа хийх, шинэ бизнес эхлэх, элдэв хуримтлал, сан үүсгэх, үнэт эдлэл авах, зээл тавих, зар сурталчилгаа явуулах, бясалгал хийх, үйлдвэр үйлчилгээний газар нээх, мал арилжаалах, номын ван лүн авах, нүүдэл суудал хийх, угаал үйлдэх, буг зэтгэрийг дарах, газрын үүд боох зэрэг үйлд сайн. Цэрэг хөдөлгөх, булш бунхан ухах зэрэгт муу. Аян замд одогсод баруун зүгт мөрөө гарга. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, мич, нохой, гахай болой. Үсээ засуулбал эрхтэн хурц болно. Гар, хацар, хамартаа мэс бүү хүргэ. Тэрсүүд өдөр.

03 сарын 17-нд дэлхийн түүхэнд:

  • 1959 оны энэ өдөр Хятадын эрх баригчид Төвдийн Лхаст болсон бослогыг хүч хэрэглэн дарав. 65 мянган хүн амь насаа алдсан бөгөөд Далай лам Энэтхэгт дүрвэн гарчээ.
  • 1238 оны энэ өдөр Бат хааны удирдсан цэргүүд Новгородод дотлон оржээ.
  • 1958 оны энэ өдөр Дэлхийн тойрог замд оруулах АНУ-ын хоёр дахь хиймэл дагуулыг Флорида мужийн Канавералын хошуунаас хөөргөжээ.

03 сарын 17-ны энэ өдөр төрсөн алдартанууд:

  • Оросын тамирчин Оксана Грищук 1972 оны 03 сарын 17-нд төрсөн. 1994, 1998 оны Олимпийн хоёр удаагийн аварга уран гулгагч. Оксана уран гулгалтын Дэлхийн номер нэг сургалттай орны олимпийн хоёр удаагийн аравга хэмээх эрхэм цолыг хослон гулгагчийн хамт эзэшдэг билээ.
  • 1951 оны энэ өдөр жүжигчин Kurt Russell мэндэлжээ.
  • 1919 оны энэ өдөр жазз дуучин Nat King Cole мэндэлжээ.


Notice: Undefined variable: fields in /home/tuvmn1/niigmiintoli.mn/wp-content/themes/Newspaper/includes/wp_booster/comments.php on line 64

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!