Өнөөдөр “Идэр барилдлагатай цагаагчин гахай өдөр”

Аргын тооллын 15. Билгийн тооллын 9. Идэр барилдлагатай цагаагчин гахай өдөр. Өглөө нар 07:06 минутад мандан орой 18:56 минутад жаргана. Уг өдөр хонь жилтний ажил үйлс бүтэмжтэй сайн бөгөөд бар, туулай жилтэнд сөрөг нөлөөтэй тул бүхий л үйлд хянамгай хандаж, элдэв гэнэтийн гай барцдаас сэргийл. Эл өдөр сайн үйлсийг эхлүүлэх, гэрээ хэлэлцээ байгуулах, эв эеээ ололцох, хамтын нөхөрлөл хоршоо байгуулах, ураг садан бололцох, хурим найр хийх, үр тариа жимс ногоо тарих, урлагийн тоглолт хийх, лус тахих, үндсэн хөрөнгө болон үнэт зүйл худалдан авах, номын хурим хийх, гөлөг тэжээх, бурханд залбирах, сан тавиулах, хийморийн дарцаг хийсгэх, согтуу галзууг номхотгох зэрэг үйлд сайн. Газар малтах, суваг шуудуу татах, цуглаж чуулах, тээрэм босгох зэрэгт муу. Аян замд одогсод чанх урд зүгт мөрөө гарга. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Үсээ засуулбал өвчин эмгэг ирнэ. Гар, хавирга, олон яс уулзахад мэс бүү хүргэ.

03 сарын 15-нд дэлхийн түүхэнд:

  • 1867 оны энэ өдөр Альфред Нобель дарь үйлдвэрлэх эрхээ авчээ.
  • 1938 оны энэ өдөр Саудын араб улсад нефтийн их хэмжээний нөөц илрүүлжээ.
  • 1998 оны энэ өдөр Испанийн Хуэскэд дэлхийн хамгийн олон бөмбөрчин оролцсон тоглолт болов. Энд 1700 бөмбөрчин тогложээ.
  • 1994 оны энэ өдөр Беларусь улс үндсэн хуулиа баталжээ.
  • 1884 оны энэ өдөр Америкт анх удаа хуурай сүү хийв.
  • 1493 оны энэ өдөр алдарт аялагч Кристофор Колумбын багийнхан Испанид буцаж ирэв. Тэд европт анх удаа Индиануудыг авчирчээ.

03 сарын 15-ний энэ өдөр төрсөн алдартанууд:

  • 1767 оны энэ өдөр Америкийн нэгдсэн улсын долоо дахь ерөнхийлөгч Э.Жексон шотланд гаралтай гэр бүлд мэндэлжээ.
  • 1938 оны энэ өдөр яруу найрагч, Монгол улсын ардын уран зохиолч. Монгол улсын төрийн шагналт Шаравын Сүрэнжав мэндэлжээ.
  • 1968 оны энэ өдөр Италийн поп дуучин Сабрина мэндэлжээ.
  • 1930 оны энэ өдөр Соёлын Гавьяат зүтгэлтэн, орчуулагч Л.Хуушаан мэндэлжээ.


Notice: Undefined variable: fields in /home/tuvmn1/niigmiintoli.mn/wp-content/themes/Newspaper/includes/wp_booster/comments.php on line 64

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!