Бразилын Сан Паулу хотод 3 өдрийн гашуудал зарлажээ

Бразилын Сан Паулугийн ойролцоох нэгэн сургуульд өнгөрсөн лхагва гаригт зэвсэгт этгээдүүд халдаж, найман хүний аминд хүрсэн талаар CNN мэдээлжээ. Тус улсын цагдаагийн газраас мэдээллэхдээ, Зэвсэглэсэн хоёр этгээд Сан-Паулугаас зүүн тийш 70 км зайд орших Сузано хотын “Раул Бразил” дунд сургуульд нэвтэрч гал нээсэн гэжээ. Орон нутгийн хэвлэлд мэдээлснээр, халдлагын улмаас 10 гаруй хүн шархадсан гэсэн мэдээ байгаа юм.

Эрх баригчдын мэдээлж буйгаар, таван оюутан, сургуулийн хоёр ажилтан буудуулж амиа алджээ. Халдлагад өртсөн зургаан хүүхэд газар дээрээ амиа алдаж, хоёр хүн эмнэлэгт амьсгал хураасан байна. Албаны эх сурвалжийн мэдээлснээр, сурагчид 11-18 насныхан байжээ. Халдлага сургуулийн үдийн цайны үеэр үйлдэгдсэн талаар цагдаагийнхан мэдээлсэн байна.

Зэвсэгт этгээдүүд эхлээд сургуулийн захирал болон арга зүйчийг буудаж, улмаар сургуулийн хашаанд байсан хүүхдүүд рүү гал нээжээ. Буутай хоёр этгээд мөн хүүхдүүд нуугдаж байсан хэл шинжлэлийн ангид орсон байна. Цагдаа нарыг ирэхээс урьтаж тэд сургуулийн коридорт амиа хорлосон байжээ.

Гэмт этгээдүүд сургуульд нэвтрэхээсээ өмнө машин угааж зогссон нэгэн эрэгтэйг буудсан байна.

Сан Паулугийн захирагч Жоао Дориа гурван өдрийн гашуудал зарлажээ. Дориа сэтгүүлчдэд “Хэргийн газарт очоод ихэд цочирдсон” хэмээн ярьсан байна. Түүний хэлснээр, цагдаагийнхан дуудлага өгснөөс хойш найман минут орчмын дараа хэргийн газарт очжээ. Дориа халдлагын улмаас хохирогчдын ар гэрт хандан оршуулах ёслолд туслахаа илэрхийлж, эмнэлгийн болон сэтгэл зүйн тусламж үзүүлэхээ мэдэгдсэн байна.

Эх сурвалж: CNN


Notice: Undefined variable: fields in /home/tuvmn1/niigmiintoli.mn/wp-content/themes/Newspaper/includes/wp_booster/comments.php on line 64

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!