АН-ын гишүүд намаа цэвэрлэх уриалга гаргалаа

АН-ын залуу гишүүд өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэд АН-ын дарга С.Эрдэнэ, бүлгийн дарга Д.Эрдэнэбат тэргүүтэй хүмүүс 60 тэрбумын бүлэглэлийг байнга хамгаалж ирсэн хэмээн үзэж байгаа аж.

Дээрх хоёр эрхэм М.Энхболдыг огцруулахад ч хамгаалсан санал өгч байсныг АН-ын жирийн гишүүд эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн юм.

Тиймээс тэд АН-ын гишүүд, дэмжигчдэд хандан уриалга гаргажээ. Уриалгадаа АН-ын өнөөгийн удирдлагууд шударга ёсны тэмцлийг санаатайгаар эсэргүүцэж,  Монголын ард түмний өмчийг булаасан бүлэглэлийг улайран хамгаалснаар ард түмний итгэлийг алдаж, намын рейтинг түүхэнд байгаагүй доод түвшинд хүрлээ. 

Мөн АН дахь МАНАН мафийн хамсаатангуудтай хариуцлага тооцох цаг болсон. АН-ын удирдлагууд болох С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат нар хэлсэн үг, хийсэн үйлдлээрээ өөрсдийгөө МАНАН мафийн хамсаатан гэдгээ баталсан. 

С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат нар УИХ дахь намын бүлгээ удирдлагаар хангаж чадахгүйн дээр МАНАН мафийн эрх ашгийг бүлгийн гишүүдэд тулгаснаар парламентын тогтолцоог үгүй хийлээ. Ингэснээр манай намын нэр хүнд 60 тэрбум, ЖДҮ-тэй нэр холбогдсон МАН-аас дор орлоо. Шударга ёс ярьж, эрүүлээр шүүмжилсэн гишүүдээ намаас хөө, АН-д нэг хүний дарангуйлал тогтоод  байна. 

Тиймээс С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат нарт хариуцлага тооцож, намаа цэвэрлэхийг гишүүд дэмжигчдэдээ уриаллаа.


Notice: Undefined variable: fields in /home/tuvmn1/niigmiintoli.mn/wp-content/themes/Newspaper/includes/wp_booster/comments.php on line 64

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!