Найзтайгаа нийлж төрсөн эгчийгээ хөнөөсөн этгээдэд бүх насаар нь хорих ял оноолоо

Өнгөрөгч оны дөрөвдүгээр сарын 21-ны өдөр Баянзүрх дүүргийн Саруул хороололд гал гарч 27 настай эмэгтэй амиа алдсан байдалтай олдсон. Энэхүү хэргийг түүний төрсөн дүү болох Б нь бусадтай бүлэглэн үйлдсэн болохыг цагдаагийн байгууллага тогтоон Эрүүгийн хэрэг үүсгээд байсан. Б нь 19 настай бөгөөд хувийн өш хонзонгийн улмаас эгчийнхээ хоолойг нь боомилж хөнөөгөөд, улмаар хэргийн ул мөрөө баллахын тулд гэрт гал тавьж шатаасан байдаг. Тэрбээр энэхүү хэргийг өөрийн найз Э-тэй хамтран үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон. Тэгвэл өчигдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Б нарт холбогдох хэргийн шүүх хурал болж бүх насаар нь хорих ял оноосон байна.


Notice: Undefined variable: fields in /home/tuvmn1/niigmiintoli.mn/wp-content/themes/Newspaper/includes/wp_booster/comments.php on line 64

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!