Дэлхий даяар “Facebook” доголдож байна

Олон нийтийн сүлжээ “Facebook” дэлхий даяар доголдож, хаагдаад байгаа талаар BBC мэдээллээ. Өмнө нь 2008 онд хүчтэй газар хөдлөлт болсны дараа  “Facebook”-ийн сүлжээ доголдож байсан байна. Тухайн үед доголдол 150 сая хэрэглэгчийг хамарсан бол энэ удаад 2.3 тэрбум хэрэглэгчийн хаяг хаагджээ хэмээн мэдээллээ. Түүнчлэн “Facebook” компанийн гол хоёр бүтээгдэхүүн болох чат, “What’s up” болон “Instagram” сайт доголдсон байна. Компанийн зүгээс доголдол үүссэн шалтгаан хакерын халдлага биш гэдгийг тодотгосон ч юунаас болж доголдсоныг мэдээлээгүй аж.

“Facebook”  сүлжээ лхагва гаригийн 16.00 цагаас эхлэн доголдож эхэлснийг эх сурвалжууд мэдээлж байгаа юм. “Facebook” сайтад зарим хэрэглэгчид нэвтрэх боломжгүй байгаа бол зарим нь зураг, нийтлэл оруулж, шейр хийж болохгүй байгаа аж. Харин “Instagram” хуудсанд шинэ зургийг харах, нийтлэх боломжгүй болжээ.


Notice: Undefined variable: fields in /home/tuvmn1/niigmiintoli.mn/wp-content/themes/Newspaper/includes/wp_booster/comments.php on line 64

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!