Нийслэлийн найман дүүрэгт галзуу өвчний тохиолдол бүртгэгджээ

Зооноз өвчин судлалын үндэсний төвөөс хаврын улиралд галзуу өвчний тохиолдол нэмэгдэх хандлагатай байгааг сануулж, зэрлэг амьтан агнахгүй байхыг анхааруулж байна. Он гарснаас хойш тус төвд 21 аймгийн 285 сум, нийслэлийн найман дүүрэгт галзуу өвчний эрсдэл үүссэн тохиолдол бүртгэгджээ.

Тодруулбал, Булган, Говь-Алтай, Дорноговь, Дундговь, Сэлэнгэ, Төв, Увс, Ховд, Хэнтий, Завхан аймгийн 15 сум, нийслэлийн гурван дүүргээс галзуу өвчний эрсдэлд өртсөн 39 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 63 хувиар өссөн үзүүлэлт аж. Галзуу өвчний сэжигтэй зэрлэг, мал амьтанд уруулж, ноцуулан, шүлсдүүлсэн хүмүүсийн 30.8 хувь нь чононд уруулсан бол эзэнтэй нохойд 20.5, үнэгэнд 17.9, эзэнгүй нохойд 17.9, мануулд 7.7, тэмээнд 2.6 хувь нь уруулсан тохиолдол бүртгэгдсэн байна. Тиймээс зэрлэг амьтан агнахгүй байхыг зөвлөж байна.


Notice: Undefined variable: fields in /home/tuvmn1/niigmiintoli.mn/wp-content/themes/Newspaper/includes/wp_booster/comments.php on line 64

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!