О.БААСАНХҮҮГИЙН ХЭЛСЭН 120 САЯ ТӨГРӨГ “БЭЛГЭНД” АВСАН ГИШҮҮН ХЭН БЭ

УИХ-ын гишүүн О.Баасанхүү өнгөрөгч мягмар гарагт Эрдэнэт үйлдвэрийн 49 хувьтай холбоотой асуудлаар мэдээлэл хийсэн. Тэрбээр энэ үеэр “Нэг эмэгтэй гишүүн бэлэглэлийн гэрээгээр 120 сая төгрөг авсан. Надад 120 сая төгрөг бэлэглэсэн гээд гарын үсэг зурчих гэсэн байна лээ. Мөн нэг эрэгтэй гишүүн АТГ-ын мөрдөн байцаагчийг ална, тална гэж сүрдүүлсэн гээд шившгийн хүмүүсийн асуудал чуулганаар орж ирнэ” хэмээн ярьсан юм. Тэгвэл түүний ярьсан “120 сая төгрөг бэлгэнд авсан эмэгтэй гишүүн бэ”.

Энэ сарын 18-нд товлогдсон ээлжит бус чуулганаар УИХ-ын нэр бүхий таван гишүүнийг яллагдагчаар татах сураг гараад буй. Улсын Ерөнхий прокурор өөрийн гараар оруулж ирэх уг “цаазын” мэдэгдэлд УИХ-ын гишүүн Н.Оюундарь, М.Оюунчимэг гэсэн хоёр эмэгтэй гишүүнээс гадна Х.Болорчулуун, Ж.Энхбаяр, Х.Нямбаатар гэсэн гурван эрэгтэй гишүүний нэр яваа юм.

ЖДҮХС-аас УИХ-ын гишүүн Н.Оюундарийн хүү “Рэд стар клуб” ХХК-аараа 800 сая төгрөгийн зээл авсан бол Х.Болорчулуун гишүүний “Дорнод гурил” ХХК 950 сая төгрөг, Ж.Энхбаярын “Газар буудай” ХХК 950 сая төгрөгийн зээл авсан юм.

Харин Х.Нямбаатар “Өгөөдэй Ази” ХХК-д зээл авч өгсөн гэх бол М.Оюунчимэг гишүүний хувьд ЖДҮХС-аас зээл авч өгсөн компаниасаа 120 орчим сая төгрөгийн хахууль авсан гэсэн үндэслэлээр тус тус шалгагдаж байгаа гэсэн мэдээлэл бий.

Эндээс үзвэл, 120 сая төгрөг бэлгэнд авдаг эмэгтэй гишүүн нь М.Оюунчимэг гишүүн бололтой. Хэрвээ энэ нь үнэн агаад батлагдвал Улсын Ерөнхий прокурорын хорхойтой араанд тэрбээр нэгэнт зуугдсан гэсэн үг юм. Учир нь өнгөрөгч намрын чуулганы үеэр Улсын Ерөнхий прокурор ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзоригийг ЖДҮХС-гийн асуудлаар шалгах хүсэлтээ гаргах үеэр М.Оюунчимэг гишүүн аашилж, загнахдаа “Ерөнхий прокурорт хэтэрхий их эрх мэдэл олгосон бололтой. Шаардлагатай гэж үзвэл энэ эрхийг нь хасая” гэсэн утгатай зүйл хэлсэн юм. Түүний хэлсэн эл үг нь магадгүй хожим тохиох энэ явдлаас эмээсэндээ урьдчилан сэргийлэх арга хэмжээ болгож, Ерөнхий прокурорыг айлгах гэсэн үйлдэл байж мэдэх.

Гэвч галт тэрэг нэгэнт хөдөлснийг баталж, түүний 120 сая төгрөг “бэлгэнд” авсан болох нь тогтоогдсон бололтой.

Хахууль авсан үйлдэл нь илчлэгдсэн эрхэм гишүүн Улсын Ерөнхий прокурорыг аашилж, загнах уу, эс бөгөөс аргадаж, уучлалт гуйх болов уу.

Эх сурвалж: 24tsag.mn


Notice: Undefined variable: fields in /home/tuvmn1/niigmiintoli.mn/wp-content/themes/Newspaper/includes/wp_booster/comments.php on line 64

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!