Биеэ үнэлэгчидтэй ажилладаг “Төгс бүсгүйчүүд” улирал тутам 100 саяын санхүүжилт авчээ

-БИЕЭ ҮНЭЛЭЛТ БОЛОН ТҮҮНИЙГ ДАГАЛДСАН ЭЛДЭВ СӨРӨГ ҮР ДАГАВРЫГ ДЭМЖЭЭД БАЙНА УУ, ТЭМЦЭЭД БАЙНА УУ-

Биеэ үнэлэгчидтэй хуулийн байгууллага, цагдаа нар цаг наргүй тэмцсээр. Бараг орой бүр зочид буудал, саун, массажны газруудаар гэнэтийн шалгалт хийж байна. Харин Эрүүл мэндийн яам, Глобал сангийн дэмжлэгтэй ДОХ, Сүрьеэтэй тэмцэх төсөл хөтөлбөрийнхний ажил эсрэгээрээ бие үнэлэгчдийг дэмжээд, туслаад байдаг юм биш байгаа гэж хардахаар юм. Тэд “Төгс бүсгүйчүүд”, “Хатан замнал”, “Чуулсан үгс” Төрийн бус байгууллагынхантай хамтарч ажилладаг бөгөөд улирал тутам нийлсэн дүнгээр 100 гаруй сая төгрөгийг нэр бүхий ТББ-ууд руу шилжүүлдэг байна. “Төгс бүсгүйчүүд” төрийн бус байгууллага нь “Ази, номхон далайн бүсийн эмэгтэй биеэ үнэлэгчдийн холбоо” гээч газрын гишүүн байгууллага аж. Улмаар Дорноговь, Сэлэнгэ аймагт “Хатан замнал”, “Чуулган үгс” зэрэг салбар холбоодтой бөгөөд биеэ үнэлэгчид болон тэдний зуучлагчидтай ажиллана хэмээн улирал тутам 90-100 сая төгрөгийн санхүүжилт авдаг юм байна. Гол нь Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэнтэй байгуулсан гэрээ, түүнд тусгагдсан хийж гүйцэтгэх ажлууд нь ДОХ, Сүрьеэтэй тэмцэх, биеэ үнэлэлтийг бууруулах бус илүүтэй дэмжиж, өөгшүүлээд байдаг юм биш байгаа гэмээр төлөвлөгдсөн байх нь анхаарал татна.

Тэгэхээр тус сангийн дэмжлэгтэй төсөл хөтөлбөрүүд болон эдгээр Төрийн бус байгууллагуудад шалгалт оруулж, энэхүү өндөр дүнтэй санхүүжилтээр хийгдэж буй ажлуудад хяналт тавихад илүүдэхгүй бололтой.


Notice: Undefined variable: fields in /home/tuvmn1/niigmiintoli.mn/wp-content/themes/Newspaper/includes/wp_booster/comments.php on line 64

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!