УЛААНБУРХАН ӨВЧНӨӨС СЭРГИЙЛЬЕ!

Дэлхийн олон улс орнуудад Улаанбурхан өвчин дэгдэлт хэлбэрээр бүртгэгдэж, улмаар манай улсад зөөвөрлөгдөн орж ирээд байна. Манай улс Улаанбурхан, Гахай хавдар, Улаануудын эсрэг вакциныг 9 сартай, 2 настай хүүхдүүдэд товлолын дагуу дархлаажуулж байна. 
Иймд:
– Товлолын вакциныг заавал хийлгэх, хоцорсон эсвэл огт хийлгээгүй бол нөхөн хамрагдах!
– Вакцины насанд хүрээгүй хүүхдийг олон нийтийн газар авч явахгүй байх 
– Шинж тэмдэг илэрвэл дур мэдэн эмчлэхгүйгээр, яаралтай эмчид хандах шаардлагатай ажээ. Манай улсад ЗГ-ын 185 дугаар тогтоолын дагуу 0-15 настай хүүхдэд 13 төрлийн халдварт өвчний эсрэг 6 төрлийн вакциныг хэрэглэж байна. Энэхүү вакцинууд нь ДЭМБ-ын чанарын шаардлага хангасан бөгөөд НҮБ-ын Хүүхдийн сангаар дамжуулан улсын төсвөөр худалдан авдаг ажээ.
Сайн дурын дархлаажуулалт гэдэг нь иргэн өөрийн хүсэлтээр дархлаажуулах бэлдмэл хэрэглэхийг хэлэх бөгөөд энэ тохиолдолд сэргийлэх тарилгын төлбөрийг тухайн иргэн өөрөө хариуцна. Сайн дурын дархлаажуулалтыг ХӨСҮТ-ийн сэргийлэх тарилгын кабинет (амбулаторийн 1 – давхарт 114 тоот)-д хийнэ.

Халдварт өвчнөөс сэргийлье-н зураг.
Халдварт өвчнөөс сэргийлье-н зураг.

Халдварт өвчнөөс сэргийлье-н зураг.

Notice: Undefined variable: fields in /home/tuvmn1/niigmiintoli.mn/wp-content/themes/Newspaper/includes/wp_booster/comments.php on line 64

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!