Осолдсон онгоцонд 30 гаруй орны иргэд байжээ

Өнгөрсөн ням гарагт Этиопын нийслэл Аддис Абеба хотоос холгүй осолдсон нисэх онгоцны нисгэгч доголдлын талаар мэдээлж, буцах зөвшөөрөл хүссэн тухай “Ethiopian Airlines” компанийн гүйцэтгэх захирал мэдээлсэн байна.

Аддис Абеба хотоос Кенийн нийслэл Найроби хотыг зорин хөөрсөн “Boeing 737” нисэх онгоц осолдсоны улмаас зорчигчид болон нисэх багийн гишүүд багтсан 157 хүн амиа алдсан билээ.

“Ethiopian Airlines” компанийн мэдээлснээр, дээрх онгоцонд Канад, Итали, БНХАУ болон Кени, Этиоп зэрэг 30 гаруй орны иргэд зорчиж явсан ажээ.

Этиопын эрх баригчид ослын шалтгааныг олж тогтоохын тулд нислэгийн мэдээллийг хадгалдаг хар хайрцгууд болон дуу хураагууруудыг эрэн хайх ажиллагааг эхлүүлээд байна. 


Notice: Undefined variable: fields in /home/tuvmn1/niigmiintoli.mn/wp-content/themes/Newspaper/includes/wp_booster/comments.php on line 64

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!