“King Richard” киноны гол дүрд Уилл Смит тоглоно


Холливудын уран бүтээлчид талбайн теннисний олимп, дэлхий аваргууд болох Серена Уильямс, Винус Уильямс нарын аав, охидынхоо дасгалжуулагч Ричард Уильямсын түүхээр “King Richard” буюу “Хаан Ричард” хэмээх уран сайхны кино хийхээр болжээ. Мөн тус киноны Ричардын дүрд бизнесмэн Крис Гарднерын бодит түүхээс сэдэвлэсэн “The Pursuit of Happyness” бүтээлд гол дүр бүтээж, өндөр үнэлгээ авсан Холливудын жүжигчин Уилл Смит тоглох юм байна.
Дашрамд дуулгахад, эгч дүү Уильямс сүүлийн 20 жилийн турш эмэгтэйчүүдийн талбайн теннисний спортоор дэлхий дахинд “ноёрхож” байгаа билээ.


Notice: Undefined variable: fields in /home/tuvmn1/niigmiintoli.mn/wp-content/themes/Newspaper/includes/wp_booster/comments.php on line 64

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!