Баян хоосны ялгаа туйлдаа хүрчээ

Монголын нийгэм баян, ядуу гэсэн хоёр хэсэг л хуваагдахаар эрчимтэй тэмүүлж байна. Эдийн засгийн хямрал дээд цэгтээ хүрч, баян ядуу хүмүүсийн ялгаа, зааг нь тэнгэр газар мэт зөрүүтэй болсоор байна. Баян нэгэн нь улам бүр бэлжин, ядуу хүмүүс нь өнөө маргаашийнхаа хоолыг арай ядан аргацааж байгаа нь нууц биш. Амьдралын сүүлийн мөчид бүгд л шороонд булагдахаас хойш, хүнлэг чанараа хадгалж, нэгэндээ сайхан сэтгэлээр хандах нь чухал юм шиг… 

Тэгвэл манай улсад баян, хоосны ялгаа хэр их байдаг юм бол. Манай улс сүүлийн хорин жилийн хөгжиж ирлээ гэх. Өндөр чацтай байшингууд, өргөн нарийн замууд, гоё ганган машинууд, гоц хаягтай хоол, буурчийн газрууд, эсвэл түгжрэн жагссан машин зэргийг харвал хөгжиж байгаа нь гарцаагүй. Гэвч эдийн засгийн эрс хөгжлийн хурд хүн амын дийлэнх хэсгийг тойрон гарч, цөөн иргэн хэт өндөр орлоготой, цөм олонх нь хоногийн хоолоо олохоор холхин зүтгэвч барааны үнийн өсөлт, мөнгөний ханшийн уналтад балбуулан ядуу, баяны ялгааг янзтай тод болгосоор байна. Монголд өнөөдөр хүн амын өндөр орлоготой өчүүхэн хэсэг нь нийт баялгийн дийлэнхийг эзэмших боллоо. 

Уул уурхайгаас бүрэн хамааралтай эдийн засаг хямрах нь олширч, орлого нь бага олонх ажилгүйчүүдийн эгнээг өргөжүүлсээр, гадагшаа явж ажиллахыг улам олон хүн хүсэх болжээ. Нийгмийн ядуу, баяныг ялган тодорхойлогч нэгэн чухал хүчин зүйл бол тухайн айл өрхийн цахилгаан, зам, цэвэр, бохир усны системийн буюу дэд бүтцийн холболт юм.

Энэтхэг, Филиппин зэрэг хүн амын тал нь ядуу оронд баячуудын хорооллын тохилог, тансаг байдал, ядуусын хорооллын шавар шалбаагтай цоорхой оромжнууд, нүхэн жорлонгоос өдөр шөнө шиг ялгааг харуулдаг.

Тэгвэл энэхүү нөхцөл байдлыг Монголд ч гэсэн  харж болно. Хүн амын тал нь нэг хотод бөөгнөрч, олон арван мянган орон сууц ашиглалтад орж байгаа ч гэр хорооллын оршин суугчдын тоо буурахгүй байна. Монголчууд цэвэр ус болон сайжруулсан жорлонгийн хүртээмжээр Хойд Солонгосоос ч хоцорч явна.Баян ядууг тодорхойлох нэгэн судалгааг Санхүү эдийн засгийн дээд сургуулийн судалгааны баг 2015 онд хийсэн байна. Судалгаанд нийслэл хотын өрхүүд хамрагдсан байна.

Тодруулбал, өрхүүдийн 28 хувь нь амжиргааны төвшин доогуур, 60 хувь нь дундаж, үлдэх 12 хувь нь чинээлэг төвшинд амьдарч байгааг тогтоожээ.  Судлаачид Улаанбаатар хотын нийт айл өрхийн дунд  амьжиргааны түвшин доогуур өрхүүдийн хувь харьцангуй өндөр байна гэсэн дүгнэлт гаргажээ. Тэд нийслэл Улаанбаатар хотын мянга  гаруй өрхийн дунд амжиргааны төвшин тогтоох судалгаа явуулах зорилгоор  нийслэлийн таван дүүргийн 1008 өрхийг санамсаргүй түүврийн аргаар сонгон хамруулсан байна. Судалгаанд хамрагдсан өрхүүдийн 28 хувь нь амжиргааны төвшин доогуур, 60 хувь нь дундаж, үлдэх 12 хувь нь чинээлэг төвшинд амьдарч байгааг тогтоожээ.  Судлаачид Улаанбаатар хотын нийт айл өрхийн дунд  амьжиргааны түвшин доогуур өрхүүдийн хувь харьцангуй өндөр байна гэсэн дүгнэлт гаргажээ. Энэхүү судалгаанаас хойш баян ядуугийн ялгаа улам л нэмэгдэж байгаа талаар судлаачид онцолж байгаа.

Харин эдийн засагчдын хэлж байгаагаар авлига энэ индексийг өсгөхөд хамгийн ихээр нөлөөлж байдаг бөгөөд мөн хүртээмжгүй хуваарилалт багагүй нөлөө үзүүлдэг байна. Манай улсын хувьд газрын хэвлийн баялгаас нийт эдийн засгийнхаа 80 гаруй хувийг бүрдүүлдэг. 

Баялгаас орж ирэх мөнгөнөөс хэдийгээр иргэдэд хувь хүртээж байгаа гэдэг нэртэй боловч үнэн хэрэгтээ бодит хөрөнгө оруулалт, ажлын байр гэх мэт тогтмол орлогоор дэмжээгүйгээс иргэдийн талаас илүү хувь нь ядууралд өртөөд байгаа юм. Жини коэффициент улс, орнуудад харилцан адилгүй байдаг ч жилийн үзүүлэлтээрээ өсч, буурсан байдаг бол манай улсын хувьд 2000 оноос хойш тогтмол өссөн байгаа нь нийгмийн эмзэг бүлэг ихэсч баян, ядуугийн ялгаа улам бүр тодорч байгааг шууд утгаар нь тодотгож байгаа хэрэг юм. Харин энэ индексийг бууруулахын тулд ажлын байр, цалин, хангамжийг нэмэгдүүлэх, баялгийн хуваарилалтыг зөв хийх ёстой гэдгийг эдийн засагчид хэлж байна.

Дэлхийн банк болон бусад эх сурвалжид авагдсан мэдээллээр манай улсын индекс 2013 онд 36.5 хувьтай байсан. Үүнээс хойш баячууд нь улам баяжиж, ядуусын тоо хүн амын 70 хувьд хүртлээ нэмэгдчихээд байхад Статистикийн хороо баян хоосны ялгааг “багассан” гэж тодорхойлжээ. Хүм амынх нь цалин өндөр, хөгжингүй улсуудыг эгнээндээ нэгтгэсэн Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн нийгэмлэгийн хэмжээнд орлогын тэгш бус хуваарилалт жилд 1.7 хувийн өсөлттэй байдаг. Монгол Улстай ижил уул уурхайгаас хамааралтай, хуучин ардчиллыг шинээр байгуулсан болон сэргээн тогтоосон улсуудын хувьд энэ үзүүлэлт улам ч хурдацтай өсч буй. Гэтэл манай улс бууруулсан байх юм.


Notice: Undefined variable: fields in /home/tuvmn1/niigmiintoli.mn/wp-content/themes/Newspaper/includes/wp_booster/comments.php on line 64

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!