Зэвсэгт хүчин дахин нэг хүүгээ тэнгэрт үджээ

Дорноговь аймгийн Зүүнбаян дахь ЗХ-336 дугаар ангид алба хааж байсан байлдагч өнгөрөгч нэгдүгээр сарын 22-нд нас барсан хэрэг гарсан. Энэхүү хэрэг эцэслэн шийдэгдэж амжаагүй байх энэ үед дахин нэг цэргийн албан хаагч амь үрэгджээ. Тодруулбал, өнгөрөгч сарын
28-ны өдөр Зэвсэгт хүчний жанжин штабын харьяа, Зэвсэгт хүчний 310-р ангийн алба хаагч, ахлах ахлагч Г элс ачиж явсан ангийнхаа машинд дайруулж амь насаа алдсан байна. Талийгаач тус өдөр ангийн захирагч, хурандаа О.Баянжаргалын хамт “Найман шарга” гүүний саамны амралтын орчимд барьж буй хаусуудын барилгын явцтай танилцаад буцаж явсан гэх. Ингэж явахдаа “Сэрүүн сэлбэ” компанийн хашаанаас элс ачаад явж байсан өөрийн ангийн жолооч Х-тэй тааралдан, туслахаар үлдээд ийн харамсалтайгаар амь насаа алдсан байна. Тэрээр элс ачиж явсан самосвал “ЗиЛ-130” маркийн автомашиныг өгсүүр замд зогсох үед нь машины дугуйнд нь эвээс хийхээр очсон боловч машин нь хүч алдан ухарч дээгүүр нь гарсан гэсэн мэдээлэл байна. Тус анги нь Баян­­зүрх дүүргийн XXII хорооны нутаг дэвсгэрт байрладаг бөгөөд Зэвсэгт хүч­ний хэмжээнд цэргийн ангийн хувцас, хүнс, сэлбэг хэрэгслийг ханган ажилладаг, хугацаат цэргийн алба хаагчгүй байнгын бие бүрэлдэхүүнтэй анги юм. Энэхүү ангид 2012 оны 3 дугаар сарын 18-аас 19-нд шилжих шөнө Ахлаг Б нь өөрийгөө буудан амиа хорлосон хэрэг гарч байсан билээ.


Notice: Undefined variable: fields in /home/tuvmn1/niigmiintoli.mn/wp-content/themes/Newspaper/includes/wp_booster/comments.php on line 64

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!