Тайваний Засгийн газраас тэргэнцэр гардууллаа

0
30

Тайваний Засгийн газраас Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төвд тэргэнцэр хүлээлгэн өгөх үйл ажиллагаа боллоо. Энэ үеэр хамтын ажиллагааны эхлэл болгон тулгуур эрхтны бэрхшээлтэй таван иргэнд тэргэнцэр гардуулав. Хамтын ажиллагааны хүрээнд 230 ширхэг тэргэнцэр хандивласан юм.

Цаашид Тайваний Засгийн газар, СЗСҮТ хамтран хөгжлийн бэрхшээлтэй залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, орчин үеийн протез, ортопедийн техник технологийг нэвтрүүлэх, тусгай хэрэгцээт боловсролын багш нарын ур чадварыг дээшлүүлэх, эмнэлгийн эмч ажилтныг олон улсын мэргэшлийн сургалтуудад хамруулах зэрэг олон талт үйл ажиллагаа зохион байгуулах гэнэ.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!