“Нүүдэлчдийн өвөл 2019 – Бүргэдийн баяр” эхэллээ

“Нүүдэлчдийн өвөл 2019 – Бүргэдийн баяр” арга хэмжээ маргааш “Чингис Хааны Хүрээ” аялал жуулчлалын цогцолборт эхэлнэ. Баярын үеэр хамгийн сайхан бүргэдийн хэрэгсэл, бүргэд дуудах, тулам булаалдах, Тэнгэ Илү буюу Морины явдал дунд газраас мөнгөн зоос шүүрэх зэрэг тэмцээнүүд болох юм.

Зохиогдох тэмцээн уралдаанууд:

  •  Хамгийн сайхан хувцас болон бүргэдийн хэрэгсэл. Тэмцээнд оролцогч бүргэдчид нь өөрийн бүргэд, морьдын хамт шүүгч нарын өмнө ирж өөрийн хувцас, морьд, бүргэдийн тоног, багаж хэрэгслээ үзүүлнэ. Ангийн арьс, үс, мөнгөн тоногоор голдуу гоёсон байх боловч үе үе унаганы арьсан дээл, алтан тоног гэх мэт содон зүйлс тааралдана.
  • Бүргэдээ дуудах. Энэ тэмцээний үеэр бүргэд чиний туслах нь бүргэдийг уулын орой дээр авч гараад нүдний хамгаалалтыг авахад эзэн нь шүүгчдийн хажуунаас бүргэдээ дуудаж аль болох богино хугацаанд өөрийн гар дээр буулгахыг хичээнэ. Шүүгч, үзэгчид бүргэд хир хурдан бөгөөд анхаарал татахуйц нисэхийг шүүнэ.
  • Шырга  хамгийн чухал тэмцээнүүдийн нэг. Шырга нь ангийн арьсаар хийсэн хиймэл үнэг юм. Түүнийг бүргэдийн эзэн урт сураар оосорлож морьны араас чирэхэд бүргэд мөн л уулын оройгоос тус Шыргаан дээр бууна. Зарим бүргэд нь уулын оройгоос шууд уруудан ирж буудаг байхад зарим нь эхлээд тэнгэр өөд хөөрсний дараа эгцдээрээс чулуу мэт унах нь гайхалтай.
  • Көкбар буюу Тулам булаацалдах тэмцээн. Маш их хурд, хүч, энерги шаардах тоглоом. Тоглоомны гол зорилго нь ямааны тулмыг өрсөлдөгч багаас булаан авч, хамгаалах юм. Уламжлалт тоглоом нь хоёр баг морьтой залуучуудаас бүрддэг бол зарим нөхцөлд хоёр хоёроороо тулж булаацалддаг. Багийн хэлбэр нь дотроо 2 хуваагддаг нь Тудабарай болон Каражай юм. Эхний хувилбараар багууд тулмыг булаан аль ч зүгт дутан одож болдог бол 2 дахь хувилбараар тусгай зассан цэг дээр аваачиж тавьснаар оноо цуглуулдаг байна. Бүргэдийн баярын үеэр анх андаа хос хосоороо булаацалддаг байсан бол одоо хоёр дахь хэлбэрийг сонгон зохион байгуулж байна.
  • Тэнгэ Илү буюу Морины явдал дунд газраас мөнгөн зоос шүүрэх тэмцээн юм. Бүх л нүүдэлчин ард түмний адил казак залуучууд багаасаа морь унаж сурдаг тул газраас юм шүүрэх энэ тэмцээн маш өрсөлдөөнтэй болдог. Бүргэдийн баярын ерөнхий зохион байгуулагчаар Улаанбаатар Аялал Жуулчлалын Холбоо ажиллаж байгаа бөгөөд Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Яам, Нийслэлийн Аялал Жуулчлалын Газраас аялал жуулчлалын улирлыг уртасгах, дотоодын аялал жуулчлалыг дэмжих хүрээнд ихээхэн анхаарч, дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.


Notice: Undefined variable: fields in /home/tuvmn1/niigmiintoli.mn/wp-content/themes/Newspaper/includes/wp_booster/comments.php on line 64

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!