Эх орончдын өдөрт зориулсан бөхийн барилдаан болж байна

Шарагчин гахай жилийн эхний барилдаан өнөөдөр Бөхийн өргөөнд эхэллээ. Эх орончдын өдөрт зориулсан барилдаанд Улс, аймгийн алдар цолтой 256 бөх зодоглож байгаа юм.

Бөхийн холбооны удирдлагын түвшинд гарсан маргааны улмаас 2018 оны дөрөвдүгээр сараас хойш Бөхийн өргөөнд барилдаан болоогүй. Тухайн үед Бөхийн өргөөнд үймээн гарсны улмаас Баянзүрх дүүргийн Цагдаагийн байгууллагаас үйл ажиллагааг зогсоосон юм. Бөхчүүд олон сар уулзаж, ярилцсаны эцэст 2019 оны нэгдүгээр сард Бөхийн өргөөг нээсэн. Удаан хугацаанд хаалттай байсан Бөхийн өргөөний үйл ажиллагаа хэвийн явж эхэлсэн бөгөөд “Гахай” жилийн анхны барилдаан Эх орончдын баярын өдрийн барилдаанаар эхэлнэ.


Notice: Undefined variable: fields in /home/tuvmn1/niigmiintoli.mn/wp-content/themes/Newspaper/includes/wp_booster/comments.php on line 64

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!