Ирэх сарын 2-ноос халуун ус хязгаарлах байршлууд

2022-05-31
1 min read

Улаанбаатар хотод дулааны шугамын засвар, шинэчлэлийн ажил үргэлжилж байна. УБДС, ТӨХК-аас гурав дахь удаагийн зогсолт буюу 12 хоног дулааны шугамд засвар хийх байршлыг нийтэд мэдээллээ. Мэдээллээр 2022 оны зургаадугаар сарын 02-14-ний хооронд СОТ-3 салаа Говь-1, Вокзал, Наранбулаг, Төмөр замын эмнэлэг, Богд-Ар хороолол, төмөр зам орчим, 2, 3, 4, 6 дугаар бичил хороолол, “Өргөө” кинотеатр, Хөгжил хотхон, Төв гандан хийд, Эх нялхсын эрүүл мэндийн төв, МҮОНРТ орчмын хэрэглэгчдийн халуун усыг хязгаарлана.

Засварын үеэр дулааны шугам тоноглол болон хэрэглэгчийн дулааны оруулгад ээлжит засвар үйлчилгээ, нягтын шахалт хийнэ.

Зургаадугаар сарын 2-ноос халуун ус хязгаарлах байршлууд
Орчуулах »