Л.ЭНХ-АМГАЛАН ГИШҮҮНИЙ “ИЛГЭЭСЭН” П.ГАНХҮҮ “ЭРДЭНЭСМОНГОЛ”-ЫГ АВРАХ УУ, АРЧИХ УУ?

“ЭРДЭНЭС МОНГОЛ”-ЫН УДИРДЛАГЫН БАГИЙГ ЧАНАРЖУУЛАХГҮЙ БОЛ ДААЛГАВРЫГ ТАНЬ ДАМПУУРАЛТАЙ ХОСЛУУЛЧИХАЖ МЭДЭХ Л БАЙХ, Л.ОЮУН-ЭРДЭНЭ ДАРГА АА!!!

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын зарим ордын тусгай зөвшөөрлийг “Эрдэнэс Монгол” компанид шилжүүлэхийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ, Сайд Д.Сумьяабазар нарт даалгав. Шаардлагатай төсөл, хөтөлбөрийг шинээр хэрэгжүүлэх, компанийн дунд хугацааны стратеги төлөвлөгөөнд тусгасан зорилго, зорилтыг бүрэн хэрэгжүүлэх, хувьцаа эзэмшигчийн хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой арга хэмжээ авахыг компанийн Төлөөлөн Удирдах зөвлөлд үүрэг болголоо. Харин “Эрдэнэс Монгол” компанийн удирдлагууд нь энэхүү үүргийг гүйцэтгэх мэдлэг чадвар, туршлагаар хэр нөхөд байдаг юм бол доо. Тэргүүлэх технологи, дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн стандартын дагуу чанартай, урт хугацааны хөрөнгө оруулалт хийх, нөөцийг ухаалгаар удирдаж, санхүүгийн найдвартай эх үүсвэрийг бий болгож, өсөлтийг хангах, охин болон бүрэлдэхүүн компаниудын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх цогц удирдлагын системийг нэвтрүүлж хөгжүүлэх үүрэгтэй тэд өнөөг хүртэл үнэндээ юу хийсэн билээ. Уул уурхайн стратегийн ач холбогдол бүхий “Эрдэнэс Оюу Толгой” ХХК, “Эрдэнэс Таван толгой” ХК, “Багануур” ХК, “Шивээ Овоо” ХК болон бусад охин компаниудад төрийн төлөөллийг хангалттай хэрэгжүүлэн ажиллаж чадсан уу.

Үнэндээ тус компанийн удирдлагын багт уул уурхай, ашигт малтмалын талаар өчүүхэн ч атугай ойлголттой, гэрэл гийлгэх ганц нөхөр ч байхгүй гэдэг нэг талын эмгэнэл юм. Монгол улс чадвартай, мэргэжлийн боловсон хүчнээр ингэтэл дутагдсан гэж баймгүй. Ер нь уул уурхайн стратегийн чухал ач холбогдол бүхий компаниудын удирдлагын томилгоог улстөржүүлэхгүй байж болдоггүй юм болов уу. “ЭрдэнэсМонгол” компанийн гүйцэтгэх захирал П.Ганхүү гэхэд л УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангийн “шахаасны” хүн гэгддэг.

Өмнөх үүрэг, үйл ажиллагааныхаа араас толгой өндийж дөнгөхгүй байгаа энэ нөхдөд өнөөдрийн хуралдаанаар дахин даалгавар нэмсэн нь хэр оновчтой шийд байсан бол… Эсвэл удирдлагын багт өөрчлөлт оруулж, шаардлагатай боловсон хүчнээр цус сэлбэхгүй бол даалгаврыг дампууралтай хослуулчихаж мэдэх л байх.

39 Сэтгэгдэлүүд

  1. Ene Ganbold gedeg yasan evgui hartstai, ih zantai novsh ve, Gankhuugej mahan tolgoitig zailuuljchaddaggui yum uu Odbayar, Erdenebulgan 2 hamt olon dundaa ner hundtei gej yarigdddag Turin umchit kompaniudin huulichdig chadvarjuulahgui bol ajillagsdaa ajil amidralaar togloj duusgaj medne shuu,

  2. Turin umchit kompanin huulichdig busad huulichdaas songon shalgaruulj avch ajilluulah heregtei shuu Erunhii said aa, Ednii huulin albani hunii nud ruu egtselj harj chaddaggui erguu avgai Shuuh deer dandaa yalagdana, tuunig zailuulah heregtei!!! Huulia meddegbaigaad tegj ih zan gargah heregtei sh te 💁💁💁

  3. Талѳѳлѳн удирдах зѳвлѳлд тѳр ажиллаж байгаа хүмүүсээс тавьж болохгүй дээ. тѳрийн албаны гадна чинь ажиллачих мэдлэг мэргэжилтэй хүмүүс зѳндѳѳ байгаа шүү. тѳрийн ѳмчийн компаниудын захирал удирдлагуудын цалин урамшууллыг шинэчлэн багасгаж тогтоох. ажлын үр дүн, ашигт ажиллагааны түвшингээр нь урамшуулал ѳгч болох юм. Ер цаашид улс эхорондоо , байгууллагадаа ,ажил олгогчийн ѳмнѳ ийм ийм ажлыг би хийе гэсэн шалгуурыг ажиллая гэсэн нѳхдѳѳс бүрдүүлэх баримт бичгийн жагсаалтад оруулж аваад, ТАХ-н шалгаруулалтанд оруулдаг болох хэрэгтэй. Үр дүн нь ажлын гүйцэтгэл сайжрах дүгнэхэд амар болох болно. Одоо шууд л хѳдѳлмѳрийн гэрээнүүдийг цуцлаал бүх ажил сонирхогчоос сонгон шалгаруулалт хийгээ л эхлэвэл ажил ч мѳн сайн болно. улс орны бүх чадамж мѳн ч түргэн сэвс гээл явчихандаа. МЭРГЭН АРДУУД МЭДТҮГЭЙ.

  4. Дебелдүү хүн тавиж байгаад араар нь гараар нь иддэг аргаа Төр засаг минь зогсоогооч. Нэг дебелийг чамайг бид тависан гээд л дуртай шийдвэр бичиг дээр гарын үсэг зуруулж байгаад бүр галзуу болгоод хамаг хэрэгийг нь үүрүүлээд л ум маани пад ми хум болгоно. Нөгөө тэнэг нь хөөрцөглөөд өөрийгөө том гэж ойлгосоор бүүр тэнэг болно.

  5. Бадамжунайгийн, Сү.Батболдын, Л.Энхамгалангийн гар хөлүүд аа яа яа мундаг мангарууд

  6. Ene companyd gants ajil hiij bga n hun n huuliin albanii darga n umshude, ter hunguigeer ene company ajil yavdagchguin bnlee, suuliin 10-n jild tomd tootsogdoh buh tusluudiin heleltseert suuj bsan chadvarlag huulich, harinch ednii hamag ajliig hiij yavaa urdaa baridag mergejilten, shuuh nterd toloolood yavj bsaniig n sanahguin bn golduu l olon ulsiin tom geree heleltseert haragdaj bdiin, medkui baij huniig bas shaal hudlaa bichih uma neeree

  7. Засгийн газар тэр дундаа хэрэг эрхлэхийн үе үеийн дарга нар та нар өөрсдөө буруутай. Ийм томилгоо хийсэн, хийх шийдвэр гаргасан хүмүүсээс нь эхэлээд хариуцлага тооцож эхлэхгүй бол энэ байдал захирлуудыг солисон болоод хойшид дахиад л давтагдана. Уул уурхайгаа мэддэггүй дандаа муу менежменттэй газар ажиллаж байсан туршлагатай, 100 дээш хүнтэй сайн нэр хүндтэй хувийн байгууллага удирдаж, амжилтад хүргэж байсан туршлагагүй төрийн байгууллагын төлөөллөөр ТУЗ бүрдүүлчихээд яаж менежментээ сайжруулах вэ? гишүүн энх-амгалан ТУЗ, гүйцэтгэх захирал, дэд захирлуудыг чинь томилох эрхгүй. тэр хүн хүн шахсан байлаа гэхэд шахаанд орох эсэх чинь тухайн эрх мэдэлтний хариуцлага. бүх эрх мэдэлтнүүд хүн шахна энэ бол дуусашгүй үргэлжилнэ. Томилсон тогтоолыг нь хар, ерөнхий сайд ба сайдууд та нар болон ЗГХЭГ-ийн дарга та өөрөө. Чадваргүй, хоорондоо зохицож ажлааа хийж чаддаггүй нэг нэгнээ муу хэлж ажилчдаа талцуулж хов живээр ажлаа хийдэг, ажилчдаа чиглүүлж яаж хийх гаргалгааг нь гаргаж өгдөггүй зүгээр май хий гэдэг захирлуудаар яахын? Май хийгээд ир гэж хэн ч хэлж чадна. Хийгээд ирсэн жинхэнэ ажлыг ойлгохгүй эсвэл арьсаа хамгаалсан шийдвэр гаргадаг захирлууд томилсон хариуцлагаас чинь болоод олон хүний амь амьдралыг 10 жил үнэгүйдүүллээ хэн хариуцлагыг нь хүлээх вэ? Нөхөн төлбөр төлж дийлэх үү сайд нараа, буруутай шийдвэр гаргасан сайд, хэрэг эрхлэхийн даргаар өөрөөр нь төлүүлэх юм уу

  8. Эрдэнэбулган хамгийн авилга авч байгаа хүн нүүрсний хүнд даацын замаас бол тогтмол авилга авдаг гашуун сухайт авто замын ажлыг шалгахад бүх но нь илрэнэ.

  9. Мөнхбаатар гэдэг УИХ- ын гишүүн урд нь Монголын Цахилгаан Холбоо ХК- ны хөрөнгийг, захирал нь байсан Батчулуун гэдэг найзтайгаа хамтран хулгай хийж сонгуулийнхаа зардалыг босгож байсан юм даа. Тэгэхэд энэ Ганхүүгийн дүү Цагаанхүү нь мөн тэр компанид ажилладаг байж билээ. Одоо Цагаанхүү нь Радио телевизийн газрын дарга хийдэг юм. Бүлэг хулгайчид байдаг юм даа. Эдний нэг нь БОАЖЯ- ны газрын дарга байсан авилгалын хэргээр баригдсан Даваасамба. Түрүүчээсээ илэрч л бх шиг.

  10. Мөнхбаатар гэдэг УИХ- ын гишүүн урд нь Монголын Цахилгаан Холбоо ХК- ны хөрөнгийг, захирал нь байсан Батчулуун гэдэг найзтайгаа хамтран хулгай хийж сонгуулийнхаа зардалыг босгож байсан юм даа. Тэгэхэд энэ Ганхүүгийн дүү Цагаанхүү нь мөн тэр компанид ажилладаг байж билээ. Одоо Цагаанхүү нь Радио телевизийн газрын дарга хийдэг юм. Бүлэг хулгайчид байдаг юм.

  11. Жнэ Одбаяр намтараа бичихдээ ичдэггүй юм байх даа.Мастерт 2 газар суралцахдаа 2ууланд нь төгсөлгүй 1 жил суралцсан гэсэн байх юм.Хаана ч аль ч улсад мастерийн сургалт 2оос 2.5 жил.Ичмээр юм.Би намтартаа 1 жил сураад төгсөөгүйгээ бичдэггүй.Суусан хэд хоногийн сургалтийн сертификатаа гайхуулдаггүй.GTZ сургалт олон хоногийх буюу мэргэшил олгох хэмжээнд байдаггүй.Ичдэггүй юм байх даа

  12. Төлбөртэй захиалгатай бичээчдийн хийдэг ажил. Ийм хэмжээний мэдээлэл дотроосоо байдаг. Хүний нөөцийн бас нэг дэд захирал лхагвабаатар гэж байгаа. Тэр хүний тухай яагаад байхгүй байна? Өөрийгөө үлдээгээд бичүүлчихсэн үү? Намтар анкетууд дундаас хэн нь илүү харагдаж байна тэр хүн л бичүүлсэн байгаа даа!!!

  13. Энэ дэд захирлууд дотор олигтой боловсролтой ганц ч хүн алга. Бүгд боловсролгүй хуурамч дипломтой. Батсайханы төгссөн сургууль шал худлаа, удмаараа муу хүмүүс, Бат-Энх бол жорлон л гэсэн үг. Одбаяр Отгонтэнгэрийг төгсөөгүй, аав нь Оюунхоролыг дарамталж байгаад хуурамч диплом бичүүлж авсан, Оюунхорол үүнийг маш олон хүнд нээлттэй байнга ярьдаг, сургуулийн төгсөгчдийн бүртгэлд Одбаярын нэр ч байдаггүй, Украйнд биеийн тамирын ангид сурч байгаад хүүхнээс болж хөөгдөж ирсэн, төгсөж чадаагүй огт боловсролгүй нөхөр. Ийм байхад компанийн ажил яаж сайн байх вэ.

  14. Сайхан монгол залуучууд л байна. Юунд хүмүүсийг харлуулах гэж ийм зүйл бичдэг юм бэ.

  15. Тэр лхагвабаатар гэж мөнгө улаан нүд цагаан нөхөр дөө. Сүхбаатарын сургуулийн барилгын тендерийг 6 тэрбумаар хийж хүрэлсүхийн сонгуулийн мөнгийг босгох хандив өгснийг нутгийн зон олон бүгд мэднэ. Нутгийн сайхан залуусыг хошигруулж ажилуулчихаад мөнгө төгрөг дээрээ унжиж нутагтаа лав ирэх нүүргүй болсон зальт хар шүү. Гэмгүй царайны ард нь мөнгө тендер л эргэлдэж байдаг хэзээ ч хүнд итгэдэггүй хөгийн эр хүн дээ.

  16. Улс төрийн томилгооны балаг юм даа, боловсрол, мэдлэг дулимаг, мэргэжилийн бус дээр нь сэтгэлгүй хүмүүсээр хахсан газар, үйл ажиллагааны чиглэл тодорхой бус 1 хүний ажилыг л 10 хүн хийдэг , Эрдэнэс монгол. Хов жив, хор найруулалт ихтэй, ёстой үндэс сууриар нь сольж өөрчлөлт хийхгүй бол өөдөө нар харахгүй

  17. Odbayaraa chi zugeer ajlaa hii end tend ochij zahialgaar bichuulehee bolioo neg ih yum bodson hulgaich

  18. Ер нь төрийн бүхий л алба , төрийн мэдлийн компаниуд ийм л хүмүүсээр дүүрчихсэн байгаа шүү дээ.Хэлэх үг олдохгүй юм даа.

  19. Тэгээд одоо сольж, үндэс сууриар өөрчлөхөд оройтох юу бга юм бэ! Мэргэжилийн хүнийг нам харгалгүй, улс төржилгүй томилчооч, нэг ч гэсэн салбарын ажил урагшлаг л дэ. Ядаж бхад Уул, уурхайн сайд нь нэг бөх, энэ салбар л Монголыг авч явна штэ, цаашдаа. Оюунэрдэнэ өөрчлөх бх аа. Занданшатар зайлж нэг амарсан.

  20. Уг компанийг уул нь цааш нь томруулаад аваад явах хэрэгтэй дээ дашрамд хэлэхэд Уг газрын хууль эрх зүйн газрын захирал нь маш зарчимч шударга хүүхэн байдаг учир атаархах мөн аваад хаях бяцхан хүсэлтэй хүмүүс бишгүү л байдаг даа ЗАМЫН НОХОД ЮУ ГЭДЭГ БИЛЭЭ… амжилт хүсье…

  21. Энэ компанийн зорилго том. Улс төрөөс хараат бусаар байлгавал ирээдүйд Монголыг авч явах томоохон компаниудын нэг юм. Сайн мундаг удирдлага, мэргэжилтнүүд их бий. Б.Сүндэръяагаас өгсүүлээд компанитай зорилгоо нэгтгэж монголын ирээдүйн сайн сайхны төлөө зүтгэж байгаа хүмүүс их байгаа шүү.

  22. Муусайн хулгайчдын дунд сайн хүн ажиллах нээрээ хэцүү байдаг байхдаа ГАНЦ ажил хийдэг газар нь яалтчгүй хуулийн алба нь юмдаа, үнэхээр энэ компанийн нүүрийг ганц тахалж чирж явдаг хуулийн абаны даргыг нь харин ч өмөөрөх хүн ихдээ, хүн муулж болно худлаа зохиож муулж болохгүйлдээ, үнэхээр мундаг чадвартай эмэгтэй гэдгийг хэн ч хэлнэ

  23. Нийгмийн толь эрэн сурвалжлах сэтгүүл зүй гэсэн байж захиалгатай нийтлэл бичихээ болих хэрэгтэй шүү дээ!!!

  24. ДЭД ЗАХИРЛУУД НЬ ӨӨРСДӨӨ ЗАХИРАЛ БОЛЧИХ ГЭЭД Л АЛАЛЦААД ЯВАХ ЮМ ДАА ЧААВААС

  25. Лхагвабаатар захирал чинь өөрийгөө гүйцэтгэх захирал болгох гээд өдөржин нам ордноор гүйдэг гэдгийг мэдэх хүмүүс нь мэднэ. Лхагвабаатар чинь мөнгө авч албан тушаал наймалцдагаараа алдартай ойрын хүмүүс нь өөрсдөө яриад явж байхыг сонссон олон хүн байгаа

  26. Лхагвабаатар ирснээсээ хойш лав захиргаанд 3 хүн, санхүүд 2 хүн гэх мэт шахчихсан овоо эр, бүгд корпорацид ажиллах туршлагагүй хүнтэй ч мэнд мэддэггүй. Харнаа хар хулгайчийг АТГ өгнө

  27. Толгойтой хүн эдэн дунд байгаамуу? Дандаа бөгс долоогч, чихээсний хүмүүс бншдээ. Бүр симба Батаагийн дүү хүртээл орцон бншдээ

  28. Хаа ч очиж чадварлаг ажилтан, удирдлагуудтайг салбарынхан хүлээн зөвшөөрдөг юм билээ л дээ. Харлуулах гэж хичээх хэрэггүй ээ ккк.

  29. Ямар дарга удирдагч байна тийм ажилтан байна. Энэ юу гэсэн үг вэ гэвэл чадвартай дарга чадвартай багтай байдаггүй, харин багаа чадвартай болгодог. Чадвартай хүмүүс гүйцэтгэл сайтай байх нь аргагүй шүү дээ, харин дундаж ажилтнуудыг ажиллуулж чадахгүй байгаа бол удирдагчийн ур чадваргүйтэй шууд холбоотой. Ажилтнуудаа ажиллуулж чадахгүй байгаа бол захирлын буруу гэж удирдлагад хариуцлага тооцдог япончууд үздэг. Японд гүйцэтгэх захирлын 7 хоног тутмын хүний нөөцийн ажлаа хянадаг 3 гол үзүүлэлтийн нэг нь оройтож, ажилтнуудаа илүү цагаар ажиллуулсан газрын захирлуудын мэдээллийг авч танилцдаг. Олон давтагдвал манлайллын сургалтад суулгадаг юм

  30. 40-с дээш насны гаруудыг бүгдийг хамгийн түрүүнд цомхотгол оруулах хэрэгтэй. Ядаж л англи хэлгүй, word powerpoint-оос өөр сүүлийн үеийн про ашиглаж мэдэхгүй. 40 насалтлаа шийдсэн асуудал, үр дүнд хүргэсэн ажилгүй энд тэндхийн нам төрийн байгууллага, төсөл нэртэй үр дүнгүй худлаа ажил хэсч явсан гологдлууд. Залуучууд ядаж англи хэлтэй хурдан сурна.

  31. Тийм шүү дээ ялангуяа 40 дээш насны авгай нарыг автоматаар шууд халах хэрэгтэй. Хов жив ярьж, захирлуудад хов зөөхөөс өөр хийх ажилгүй, нухаад нухаад цаас үйлдвэрлээд л байна гарсан үр дүнгүй. Авгай нарын авч байгаа цалингийн хагасаар хамаагүй илүү ядаж англи хэлтэй хов жив мэдэхгүй эвдрээгүй улс төр хийдэггүй, энд тэндхийн нам улс төрч, бизнесийнхнийг бага таньдаг дотоод мэдээлэл зөөгөөд байхгүй хөөрхөн залуус олон байгаа шүү


Notice: Undefined variable: fields in /home/tuvmn1/niigmiintoli.mn/wp-content/themes/Newspaper/includes/wp_booster/comments.php on line 64

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!