“Музейн нээлттэй өдрүүд” 10 аас доош насныханд үйлчлэхгүй

Музейн нээлттэй өдрүүд зохион байгуулах тухай БСШУС-ын сайдын 2018 оны А/71 тушаалын дагуу өнгөрсөн оноос гуравдугаар сарын эхний долоон хоног олон нийтэд нээлттэй, Соёлын биет өвд тулгуурлан хүүхэд залуучуудад монгол ахуй, монгол өв соёлыг өвлүүлэх, эх оронч үзэл төлөвшүүлэх, нийгмийн хөгжилд музейн оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх зорилгоор жил бүрийн гуравдугаар сарын эхний долоо хоногт “Музейн нээлттэй өдрүүд” арга хэмжээг зохион байгуулж эхэлсэн. 

Энэ жилийн тухайд “Музейн нээлттэй өдрүүд” арга хэмжээг 3 дугаар сарын эхний долоо хоногийн 1-3-ныөдрүүдэд өвлийн цагийн хуваарийн дагуу зохион байгуулах юм.
Халдварт өвчний тархалтаас сэргийлэх зорилгоор “Музейн нээлттэй өдрүүд” арга хэмжээний хүрээнд музейнүүд 10 аас доош насныханд үйлчлэхгүй байх, үзвэрийн танхимын цэвэрлэгээ үйлчилгээг 2 цаг тутамд хийж, агаар сэлгэх арга хэмжээ авах чиглэлийг БСШУСЯ-наас гаргаад байна.
Мөн Музейн эд хөрөнгө, үзмэр эд өлгийн зүйлийн аюулгүй байдлыг хангаж, хязгаарлах бүс татах, тайлбар сануулга, тэмдэг тэмдэглэгээ байрлуулах,
Үзэгчдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор үзвэрийн танхим дахь үзэгчдийн тоог зохистой төвшинд байлгах


Notice: Undefined variable: fields in /home/tuvmn1/niigmiintoli.mn/wp-content/themes/Newspaper/includes/wp_booster/comments.php on line 64

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!